Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

66270092_566515427211446_3141927675497545728_nБаянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд ажиллах дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай захирамж гаргасан юм. Баярын өдрүүдэд хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу гүйцэтгэж хороод, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын холбоо тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Нийслэлийн хариуцлагатай жижүүрт хоёр цаг тутамд мэдээлэл өгч ажиллахыг хуваарьт жижүүрүүдэд үүрэг болгов. Түүнчлэн харьяа байгууллага, хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нарт баярын өдрүүдэд ажлын байрныхаа аюулгүй байдлыг хангаж, шаардлага гарвал дүүргийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэж ажиллахыг даалгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих