Брэдли Купер охиныхоо төлөө И.Шейкт байшингаа үлдээнэ
Ирина Шейк Лей охиноо аван салж одсон нь Брэдли Куперын бүх төлөвлөгөөг нурааж орхижээ. Тэрээр Лос Анжелест амьдарч, ажилладаг байсан байшингаа зарж, Нью Йоркод байр авсан байна. Тэнд Ирина Шейк, охин Лей хоёр нь байгаа болохоор тэр гэнэ.
И.Шейк гурван долоо хоногийн өмнө Брэдли Куперыг орхиж Нью Йорк руу нүүсэн юм. Тэнд Ирина Шейкийн өөрийн байр байдаг учраас тийшээ нүүжээ. Уэст Виллиж баячуудын дүүрэгт байдаг эл байрыг Брэдли Купер ноднин И.Шейкт авч өгсөн гэнэ. Нью-Йоркт ажлаар байнга ирж очдог найз бүсгүйгээ байлгах газартай болгохын тулд ийнхүү өгөөмөр загнаж, 13.5 сая ам.доллар зарцуулсан түүхтэй аж. Салсныхаа дараа Ирина тэр байшинг байнгын гэрээрээ сонгосон учир охинтойгоо ойр ойрхон уулзаж байхын тулд Б.Куперт Нью-Йорк руу дагаж нүүхээс өөр сонголт үлдээгүй бололтой. Тэрээр уг байрыг И.Шейкт үлдээж, өөрөө харин ойролцоо нь нэг байр авах сонголт хийсэн гэж шүтэн бишрэгчид нь ярилцаж байгаа аж. Түүнийг саяхан И.Шейкийн байрны ойролцоо явж байхыг нь хүмүүс харсан гэнэ.
Б.Купер, И.Шейк нар салсан нь тодорхой ч Б.Купер өөрөө одоо болтол энэ талаар тайлбар хийгээгүй байгаа билээ.
URL: