Монголчуудын хийсэн цахилгаан машин Хятадад бараг хоёр дахин хямд үнээр зарагдаж байна
Монголчууд цахилгаан машин үйлдвэрлэж байгаа гэх таатай мэдээ цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл Монголд үйлдвэрлэгдэж байгаатай ижил хүчин чадал бүхий машин цахим орчинд бараг хоёр дахин хямд үнээр худалдаалагдаж байна.
Монгол улсад цахилгаан машин унаж байгаа бол дугаарын хязгаарлалт, татвараас чөлөөлөгдөж байгаа. Тэгвэл Монгол улсад цахилгаан машин үйлдвэрлэж эхлээд байгаа. Тодруулбал, “Монгол машин байгууламж” ХХК 220 вольтод 2 цаг цэнэглээд 100 км явдаг, 50км цаг хүртэл хурдалдаг хоёр хүний суудалтай машин хийж зах зээлд 14.5 сая төгрөгөөр худалдаалж байгаа билээ.
Тэгвэл Монголчуудын хийж байгаатай тун төстэй, ижил хүчин чадал бүхий цахилгаан машин БНХАУ-ын зах зээлд хоёр дахин хямд үнээр зарагдаж байна.
Авах тоо хэмжээнээс хамаарч 3300-3800 ам.доллараар таны харж байгаа машин зарагдаж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2658.11 төгрөгийн ханштай байна. Үүнийг Монгол мөнгөөр тооцох юм бол 8 771 400 төгрөг болж байгаа юм.
Хятадын зах зээлд зарагдаж байгаа машин, Монголд угсарсан эсвэл зохион бүтээгдсэн машин ийм төстэй байгаад, үнэ нь яагаад ийм эрс тэс байгааг “Монгол машин байгууламж” ХХК, “Монгол машин индустриал”ХХК-ийн хамт олон тайлбар хийх биз ээ…
Монголчуудын бүтээсэн машин, Хятадад зарагдаж байгаа машин хоёрын зургуудаас хүргэж байна.
TAS.MN
URL: