Гал түймрийн тоо 18,3 хувиар өсчээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний 6 сард 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.3 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан байна.
Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
Энэ хугацаанд 8879 байгууллага, аж ахуйн нэгж, 62264 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 40.458 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын 20.158 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2747 заавал биелүүлэх албан шаардлага, 1974 мэдэгдэл, 165 танилцуулга, 332 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 19 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоосон. Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 125.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 1712 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 657удаа явууллаа.
Гарсан гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:
Ил гал – 1474 58%
Цахилгаан ашиглалт – 358 14%
Яндангийн цонолт – 431 17%
Технологийн горим зөрчигдсөн – 140 6%
Байгалийн нөлөө – 1 0%
Санаатай үйлдэл – 6 0.2%
Шалтгаан тогтоогдоогүй – 119 5%
Бусад – 32 1%
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
URL: