Дизелийн үнийг буулгахгүй бол автобусны тарифыг өсгөнө

Дизель түлшний үнийг 1800 төгрөгөөс буулгахгүй бол автобусны тарифыг өсгөхөөс өөр аргагүй гэж Нийтийн тээврийн газраас мэдэгджээ. Тус газрын судалгаагаар нийтийн тээврээр зорчигчдын тоо өдөрт 6000-8000 хүрдэг аж.

Сүүлийн үед шатахууны үнийн өсөлтийг дагаад таксины ханш ч нэмэгдсэн тул хүмүүс автобусанд суух нь олширсноос ачаалал харьцангуй өндөр байгаа гэнэ. Гэтэл түлшний үнэ өндөр байгаагаас автобус нэмж гаргах боломжгүй болсон байна. Тиймээс нийслэлд автобусны даац хэтрэх нь хэвийн үзэгдэл болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих