ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАМХИ ХУДАЛДААЛЖ БАЙЖЭЭ

olloo_mn_1562120003_tamhiЧингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Түмний” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус хүнсний дэлгүүр нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсад утаат тамхи худалдахад тавигдах шаардлагыг зөрчсөн зөрчил илэрлээ.

Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. Нийт 15 нэр төрлийн 102 ширхэг 336250 төгрөгийн янжуур тамхийг улсын орлого болгохоор улсын байцаагчийн акт үйлдэж Нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өглөө.

С.Жангар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих