Электрон тамхи худалдаалахыг хориглоно

712-1561957267XopoM.com-Та-электрон-тамхины-тухай-юу-мэдэх-вэ-01Сан-Францискод электрон тамхийг хоригложээ. Хотын хяналтын зөвлөл электрон тамхи зарж борлуулах эсэхэд санал хураалт явуулж улмаар тус шийдвэрийг гаргасан байна. Тус хуулийн төсөлд хотын дарга гарын үсэг зурах л үлдээд байгаа гэжээ. Хотын захиргаа, удирдлага цахилгаан тамхины борлуулалтыг хориглох тухай хуулийн төслийг дэмжин баталбал, үүнээс хойш никотин ууршуулагч үйлчилгээтэй электрон тамхины борлуулалт, худалдаа хууль бус болох юм байна. Энэхүү хуулийн төсөл нь гол төлөв интернэт худалдан авалтын дамжлагатай шуудангаар хүргэж өгдөг үйлчилгээнд хориг тавьж байгаа хуулийн төсөл юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар цахилгаан тамхи нь хүний бие эрүүл мэндэд тодорхой хэмжээний сөрөг үр нөлөө үзүүлдгийг судалгаа туршилтаар баталсан, дээрээс нь бага болон өсвөр насныхан тус электрон тамхинд хэт автах төлөв ажиглагдсан нь ийнхүү хориглох алхам хийхэд хүргэсэн гэжээ.

Хэдийгээр электрон тамхины борлуулалтыг Сан-Франциско хотод хориглох ч утаат тамхи, бусад төрлийн тамхи тэр дундаа марихуаны борлуулалт хууль ёсны хэвээр үлдсэн гэдгийг онцолж байгаа юм. Өмнө нь Америкийн эрдэмтэд шүүлтүүргүй тамхи хүний эрүүл мэндэд маш аюултай, сөрөг үр нөлөөтэй хэмээн анхааруулж байсан нь ч үүнтэй холбоотой гэжээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих