Хамгийн сайн жиргээчид УИХ-ын гишүүд

“Твиттер” хэмээх интернетийн сүлжээ нь залуусын хамгийн их ордог, хоорондоо мэдээлэл солилцдог мэдээллийн самбар аж. Ямар ч нөхцөл байдлыг овжиноор ашиглаж сурсан манай гишүүд энэ байдлыг ч ашиглаж өглөө бүр твитерт жиргэдэг болжээ. УИХ-ын гишүүн Д.Энхбат “Эзэмшигчгүй домэйнийг яагаад өгдөггүй юм бэ” гэсэн асуултаар залууст буландуулдаг бол Х.Баттулга гишүүн “Сэрцгээ залуусаа, босоцгоо” хэмээн шинэ үеийн залуусыг өөрчлөлтөд уриалан дууддаг юм байна. Энэ мэт өдөр болгон, цаг үеийг алдалгүй  “Твиттер”-т жиргэж суудаг гэнэ лээ. Бүр Засгийн газрын цагаар чухал асуудал хэлэлцэж байхад твитертэй орж мэдээлэл өгөхөө ч сайдууд маань мартдаггүй гэнэ. Гэхдээ зарим нэг нь  чуулганы хуралдаанд суунгаа балаа дээш нь шидэж тоглож байгааг нь хараад та ингэж тоглож байхаар “твитерт” орж сонгогчдынхоо асуултад хариул хэмээн ангийн нөхөд нь нэг нэгэндээ зөвлөгөө өгдөг болсон байна.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих