БРИТАНИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ ҮҮ?
Британийн парламентын хэд хэдэн өрөөнөөс кокаин нэртэй хар тамхины ул мөр илрүүлэн тухай “Vice” сайт мэдээлсэн байна. Тус сайтын мэдээлж буйгаар кокаинтай урвалд орж өнгө нь өөрчлөгддөг салфетка ашиглан өрөөнүүдийг шалгах явцад зөвхөн парламентын гишүүд, албан ёсны зочид, өндөр албан тушаалтнууд ба зөвшөөрөл авсан мэдээллийн хэрэгслийн албан ёсны төлөөлөгчид орохыг зөвшөөрдөг баарны дэргэдэх бие засах өрөөнөөс кокаины ул мөр хамгийн ихээр илэрсэн аж.
Түүнчлэн парламентын өөр есөн өрөөнд шалгалт хийхэд дөрвөөс нь хар тамхины ул мөр илэрсэн байна. Парламентын гишүүд хамгийн их ашигладаг бие засах өрөөнүүдээс кокаины ул мөр хамгийн их илэрсэн. Гэхдээ Британийн Ерөнхий сайдын суудалд горилогч Борис Жонсоны тасалгааны дэргэдэх бие засах өрөөнөөс хар тамхины ул мөр олдоогүй гэдгийг “Vice” сайт онцолжээ.
URL: