Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт УИХ-ын онцгой бүрэн эрхэд халджээ

142b0843-671c-4a81-8661-010831eca53a

Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав саяхан  Зууны мэдээ сонинд дэлгэрэхгүй  өгсөн ярилцлага өгсөн юм. УИХ-ын чуулганаар хэлэлцэх нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд түүний хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

1.УИХ Үндсэн хуулийн төслөөс өмнө Оюутолгойн гэрээний асуудлыг яаравчилж өдөр шөнөгүй хэлэлцэж баймаар.Гэвч ард түмнээ сонсохгүй байна.

2.Энэ парламентын 50 гаруй гишүүн ЖДҮ,  “60 тэрбум” болон хөрөнгө мөнгөний асуудалтай, заримынх  нь ялын дүгнэлт хуулийн байгууллага дээр гарсан. Ийм хүмүүс эцэг хуульд  гар хүрч болохгүй.

3.Үндсэн хуулийг  өөрчилвөл ард түмний хүсэн хүлээсэн,одоо байгаа нөхдүүдээс арай алсыг харж, ярьж буй хүмүүсийнхээ саналыг авч төрийн тогтолцоо буюу гуравдугаар бүлэгт л өөрчлөлт хийе. Үүнийгээ ард түмнээс асууя.

4.УИХ-ын ажлын хэсгийнхэн 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоо” гэгч заалтыг засч байгаа гэсэн. Гэтэл огт  засаагүй байна.

-Өмнөх хуулиар 76 гишүүний доод тал нь 51 нь ирж байж хурал эхэлдэг байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  үүнийг зассан гэсэн. Гэтэл 51 биш  39 гишүүн л хуралд  ирэх,  Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол гэхээр 20 хүн хууль баталдаг нь хэвээр үргэлжлэх нь

5.УИХ  хүнд, бас намд  тааруулж Үндсэн  хуулийн өөрчлөлтийг  хийж байна. Энэ бол 1990 оныхоос ухарсан өөрчлөлт.

6.Засгийн газар тогтворгүй байгаа нь  Үндсэн хуулиас болоогүй. Нам доторх фракц, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлоор Ерөнхий сайдууд  огцорсон.

7.УИХ Засгийн газрын гишүүнийг томилохгүй, чөлөөлөхгүй гэсэн нь хууль тогтоох  эрх мэдлээ алдаж байна гэсэн үг.

8.Үндсэн хуульд УИХ-ын  хүн томилдог эрхийг багасгах ёстой. Гэтэл эсрэгээрээ нэмсэн.  Хуульзүйн байнгын хороо л гэхэд ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг санал болгож томилохоор хуульд тусгажээ.

9.УИХ-ын  гишүүдийн асуудал бол хуулиа мэддэггүй, хувийн эрх ашгаа бодддогтой холбоотой дутагдал болохоос Үндсэн хуультай огт холбоогүй.

10.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд   УИХ-ын онцгой бүрэн эрхийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүй  заалтууд орсон байна.

URL:

Сэтгэгдэл бичих