Үсчний газруудын 76 хувь нь чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэж байжээ

1491992056-58edfdf87c979

Мэргэжлийн хяналтын газраас үсчин, гоо сайхны газруудад шалгалт хийжээ.  Шалгалтад 15 гоо сайхны газрыг хамруулахад зориулалтын бус байр, өөрөөр хэлбэл орон сууцны нэгдүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн нийт газруудын 33.3  хувь өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй.

Мөн үйлчилгээнд хэрэглэж буй гоо сайхны багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй нь илэрсэн байна. Түүнчлэн гоо сайхны газруудын 46.6%, үсчний газруудаас 76.1 хувь нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд  хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байжээ. Тиймээс зарим үсчний газрын үйл ажиллагааг хугацаагаар зогсоосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих