ШӨХТГ-ын дарга Б.Лхагва 104 сая төгрөгийн хадгаламжтай

olloo_mn_1561508753_lhagwaШӨХТГ-ын дарга Б.Лхагва жилийн 41 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүд нь 31 сая төгрөгийн орлоготой. Дөрвөн орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоол, нэг авто гражтай. Эдгээрийн нийт үнэлгээ 357 сая төгрөгийн үнэлгээтэй гэжээ.

Мөн Toyota Landcruiser Asia, Honda Fit маркийн машинтай.  Хоёр машины үнэлгээ 114 сая төгрөг.  24 сая төгрөгийн газартай, 12 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

Б.Лхагва дарга 2017 онд 52 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 104 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. Б.Лхагва дарга 2017 оноос “Эрсдэлийн шийдэл” ХХК хэмээн даатгалын нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг компанийн 34 хувийг эзэмшиж байгаа юм.

П.Анир
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих