“Говийн чоно-2019” ОУ-ын сургалт, дадлагын бэлтгэл ажилтай танилцав
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх 09 дүгээр сарын 09-23-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.
“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвээр зохион байгуулагдах тус сургуулийн бэлтгэл ажлын явцтай ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүд танилцлаа.
Энэ жил “Говийн чоно” олон улсын сургалт, дадлагыг Өмнөд бүсийн Онцгой байдлын газруудыг хамруулан танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
URL: