БЗД-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болов
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулагдаж өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Гамшгаас хамгаалах хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий тус зөвлөлийг байгуулсан байна.
Дүүргийн Засаг дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Т.Баясах анхдугаар хуралдааныг удирдан явуулж тус зөвлөлийн танилцуулга, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж, баталсан байна.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүний танилцуулгыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан хийсэн бол үйл ажиллагааны төлөвлөгөөг Засаг даргын орлогч Т.Батцогт танилцууллаа. Түүнчлэн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Сумъяасүрэн тус зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэлэлцүүлгийг зохион байгуулж зөвлөмжийг танилцуулсан юм.
URL: