ДАТА МЭДЭЭЛЭЛ: ТОГТВОРТОЙ ХОТЫН ЗОРИЛТУУД БУЮУ 2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН 60 ХУВЬ НЬ ХОТОД ТӨВЛӨРНӨ

5145fe4deedecf56aabb7714288e708a5bf9ec3aИлүү сайхан амьдрах боломжийг хайн, итгэл өвөртөлсөөр хотыг зорих иргэдийн тоо  дэлхий даяар жил ирэх тусам нэмэгдсээр. 2018 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 55.3 хувь нь хотод амьдарч байна гэсэн судалгааг НҮБ-аас хийжээ.2030 он гэхэд нийт хүн амын 60 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь хотод амьдрах аж. Гэхдээ хотын энэ төвлөрөл нь голдуу Африк болон Ази тивийн улс орнуудад явагдах аж.CLICK TO TWEET

Хот руу чиглэсэн хүн амын хөдөлгөөн ихсэх нь автомашины түгжрэл, гэмт хэргийн гаралт, агаар, орчны бохирдлын  асуудлыг нэмэгдүүлдэг бөгөөд  хамгийн том асуудал нь нийт хүн амын эрүүл мэндийн асуудал юм.

Хүн ам ихээр суурьшсан хотын айл өрхийн талаас илүү хувь нь төвлөрсөн ус , дулаан хангамжид холбогдоогүй, мөн сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй,  хог хаягдлын  менежментгүй бол  суулгалт,  тахал гэх мэт халдварт өвчний тархалт нэмэгддэг. Халдварт өвчлөлүүдээс гадна нийгэм, хүрээлэн буй орчин, хүний зан үйлийн хүчин зүйлүүдээс шалтгаалан нийт хүн амын агаарын бохирдол, шим тэжээлийн дутагдалд өртөх нь өндөр байдаг.  Хүн эрүүл байх нь зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнээс бус орон байр, инженерийн дэд бүтцийн зөв төлөвлөлт,хамрагдалт,  ногоон байгууламж, ажлын байр, хоол шим тэжээл зэрэг маш олон хүчин зүйлээс хамаарна.

Тэгвэл төвлөрөл ихтэй хотын дэд бүтцийг шийдвэрлэх, агаар орчны бохирдолгүй байх, хүн бүхний оролцоог хангасан, ногоон, эрүүл мэндэд ээлтэй байх зэрэг агуулгуудыг НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил-2030” баримт бичигт зорилт болгон дэвшүүлсэн байдаг бөгөөд  “Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдлийг даван туулах чадвартай,тогтвортой болгох” хэмээн зорьжээ.

Зорилго 11. “Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдлийг даван туулах чадвартай,тогтвортой болгох” нь дотроо хэд хэдэн зорилтуудтай:

2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулна
2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулна
1 хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөг бууруулна
1 хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөг бууруулна
Хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих
Хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих
Гамшгийн үед тэсвэртэй бүтээн байгуулалтыг дэмжинэ
Гамшгийн үед тэсвэртэй бүтээн байгуулалтыг дэмжинэ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ХҮН АМТАЙ ХОТУУДАД ТУЛГАРДАГ АСУУДЛУУД

Дэлхийн хамгийн их хүн амтай хотууд Ази тивд байршдаг. Харин 2030 он гэхэд төвлөрөл ихтэй хотуудын тоо илүү олон болохыг хамгийн эхэнд дурдсан. Хүн амын төвлөрөл ихтэй хотуудын нийт хүн амын эрүүл мэндэд аюул учруулж байгаа асуудлуудын нэг бол анхаарал татсан агаарын бохирдлын асуудал.

18.98 сая хүн амтай Дэли хотын хувьд агаарын бохирдол нь нийт хүн амын эрүүл мэндэд ноцтойд тооцогдох  хэмжээнд хүрсэн. Дэли хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудын 11 дүгээрт жагсдаг бол, Дакка хот тус жагсаалтын 17 дугаарт жагсдаг.


URL:

Сэтгэгдэл бичих