ГОВЬ-АЛТАЙ, ХОВД АЙМАГТ БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТЫН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт “Алтайн хүдэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй Таян нуурын төмрийн хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэрийн төсөл, Ховд аймгийн Дарви сумын нутагт “Мо Эн Ко” ХХК-ийн хэрэгжүүлж буй Хөшөөтийн нүүрсний уурхайн төсөлд Байгаль орчны аудитын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд мониторинг хийх, цаашид байгаль орчны аудитын эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж бэлтгэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулав.
Говь-Алтай, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас төлөөллийг уг арга хэмжээнд оролцуулж, яамнаас Байгаль орчны аудитын хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулах талаарх бодлого үйл ажиллагааг танилцуулж, төсөл хэрэгжүүлэгчид ажлын байран дээрх сургалт хийж, зөвлөгөө өгчээ.
Ажлын хэсгийг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат ахлаж, УУХҮЯ болон Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй СЕСМИМ төслийн төлөөлөл оролцов.
URL: