“Өргөө” амаржих газарт дахин нэг эх амиа алджээ
Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт төрөхөөр очсон 37 настай эх ургийн хамт харамсалтайгаар эндсэн хэрэг өнгөрсөн сард гарсан билээ.
Тэгвэл дахин нэг эх амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард 20 настай, анхлан төрөгч Б нь “Өргөө” амаржих газарт хандсан байна. Тухайн үед эмч үзлэг хийж, зөвлөгөө өгөөд гэрт нь буцаажээ.
Үүнээс долоо хоногийн дараа эхийн бие муудсан “Өргөө” амаржих газрын Хүлээн авах тасагт ирсэн бөгөөд сайжралгүй байсаар амиа алдсан байна. Тэрбээр айлын ганц охин байжээ.
Эх сурвалжийн мэдээллээр түүний хүүхэд нэг килограмм орчим жинтэй, эсэн мэнд мэндэлсэн ч хүн болж чадаагүй байна. Үүнд эмчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн нь хэлж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: