Амралтын өдрүүдэд найман иргэн усанд энджээ
НОБГ-ын Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор ес дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт зургаан удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан дөрөн иргэний амь насыг авран хамгаалжээ.
Алба хаагчид өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд найман иргэн усанд энджээ. Тодруулбал, энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд нийслэл болон орон нутагт нийт найман иргэн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Осолдсон иргэдийн нэг нь бага насны хүүхэд байсан бол үлдсэн нь 19-54 насны иргэд байсан аж.
URL: