Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдлээ
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр Дорнод, Дорноговь, Хэнтий, Дундговь аймаг Багахангай, Налайх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв эмнэлэгүүдэд 8 төрлийн мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, 7 төрлийн урвалж оношилуур, 30 эмч мэргэжилтэнийг сургалтад хамруулан ном сурах бичиг , гарын авлагууд өглөө.
Ингэсэнээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах юм. Энэ төслийн онцлог тал нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлүүдтэй нийцүүлэн, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “ Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж, “Хүн төвтэй цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ялангуяа, алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан үзүүлэхээр зорин ажиллаж байна.
URL: