“Жи Жи Ай” ХХК-ийн барьж буй барилгаас хүн унаж нас баржээ

a98a0859831baacfffa8aa6f1592f64fӨмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд барьж байсан театрын барилгаас хүн унаж амь насаа алджээ.

Энэхүү мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газраас тодруулга хийхэд, нэг хүн нас барсан, хоёр хүн гэмтэж эмнэлэгт байгаа, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Тухайн барилгын ажлыг зогсоосон байгаа юм. 850 хүний суудалтай театрын барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар төсөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байжээ. Тухайн барилгын ажлыг “Жи Жи Ай” ХХК гүйцэтгэж байна.

Хуучин театрын барилга нь 1959 онд ашиглалтад орсноос хойш гурван удаа их засварт орсон гэнэ. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад театрын уран бүтээлчид үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

https://paparatsi.mn/okj


URL:

Сэтгэгдэл бичих