Нүхэн гарцанд тогтсон усыг соруулжээ
Нийслэлийн хэмжээнд 2019 оны 06 дугаарсарын 16-17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд их хэмжээний ус тогтсон дуудлагын дагуу дүүргийн Онцгой комисс ажиллаж, шуурхай арга хэмжээг авсан байна.
Тухайлбал, дүүргийн Онцгойбайдлынхэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыгсоруулж, авто замын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан юм.
Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-2 ОНӨААТҮГ-ын ажилчид цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: