Олимпийн хорооны гэх Ж.Отгонцагаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эцэг эхтэй нь, спортын наадамтай нь доромжилжээ

Capture-2Цахим орчинд зарим нэг олны танил эрхмүүд, хариуцлагатай албан тушаалтнууд эрээ цээргүй аашилж, элдэв үг хэл шидэлж харагдах нь хэрээс хэтэрлээ. Хэдий хувь хүний орон зай тул, үг хэлэх эрх чөлөө минь хэмээн биеэ өмөөрч болох ч гэлээ тодорхой хэмжээнд нийгмийг соён гэгээрүүлэх, хүүхэд залууст буруу үлгэр дууриал болохгүйгээр биеэ авч явах соёл, ухамсар, ёс зүйтэй байхыг хашиж буй албан тушаал, нэр хүнд, олны хүндэтгэл зэрэг нь хүссэн хүсээгүй шаардаж байгаа юм. Ёжлох, ёгтлох, маазрах, хошигнох эрх байх ч бусдыг, тэр дундаа ядарч зовж, өвдөж шаналсан нэгнийг доромжлох эрх хэнд ч үгүй байлтай. Харамсалтай нь, аав ээжийн нь хэн нэг согтуу байх үед олдсон хүүхэд саажилттай төрж, аав ээж хоёулаа асуудалтай байсан бол ПАРАЛИМП-ийнхэн гэнэ ээ.

Ингэж ойлгож, ингэж доромжилж, ингэж маазарч болохгүй ээ, эрхэм Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан гуай. Өвчин, эмгэг, гэмтэл, бэртлийн улмаас үүссэн үр дагаврыг арилган хэвийн байдалд оруулахад чиглэсэн үйл ажиллагаануудын нэг Паралимпийг ялангуяа та ийнхүү буртаглах эрхгүй юм. Тархины саажилт өвчин ямар шалтгааны улмаас үүссэн байдгийг тайлбарлаж харуулсан Анагаахын тайлбарыг нь дор зургаар оруулъя, Ж.Отгонцагаан та анхаарч харна уу.

Олон нийтийн сүлжээгээр, тэр дундаа өөрийгөө Монголын Үндэсний Олимпийн хороонд ажилладаг гэдгээ тодорхой харуулсан тод томруун хаягнаасаа ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ доромжилсон, Олон улсын спорт арга хэмжээг даапаалан бүдүүлэг авирласныхаа төлөө уучлал гуйх ёстой болов уу. Түүгээр зогсохгүй Монгол Улсын ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ хуулийн Хоёрдугаар бүлгийн 6.5.1-дэх

хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь доромжлох, тохуурхах, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүл, эцэг эхийг гадуурхах, олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаар буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл, зар сурталчилгаа явуулах, соёл урлагийн бүтээл хийх, хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшилд суурилан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэд халдсан аливаа зөвлөгөө өгөх

хэсэгт зааснаар ялгарлан гадуурхаж, доромжилсон тул тус хуулийн 12 дугаар бүлгийн 45.1 –д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ.

https://niigmiintoli.mn/?p=23888


URL:

Сэтгэгдэл бичих