ТӨРИЙН НАРИЙН З.МЭНДСАЙХАН 150 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

olloo_mn_1560745626_mendsaihanСангийн яамны газрын даргаар ганцхан жил ажиллаад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд очсон хүн бол З.Мэндсайхан. Ийнхүү гэрлийн хурдаар өндөр албан тушаал хаших болсон З.Мэндсайхан дарга хэр хэмжээний бэл бэнчинтэй вэ?

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан 2017 онд 204 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байв. Гэвч 2018 онд үүнийгээ бараг арав дахин бууруулж 24 сая төгрөгийн орлого олсноо мэдүүлжээ.
Харин гэр бүлийн гишүүд нь 21 сая төгрөгийн жилийн орлого олж байгаагаа мэдүүлсэн байна. Мөн хоёр орон сууцтай, гурван зуслангийн байшин, нэг авто граж, нэг гэртэй гэдгээ мэдүүлж, эдгээр хөрөнгөө 533 сая төгрөгөөр үнэлсэн байна.
Мөн 477 сая төгрөгийн үнэлгээтэй 280 адуу, 25 хурдан удмын адуу, 92 үхэртэй гэжээ.

Түүнчлэн 150 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй 51 сая төгрөгийн хадгаламжтай, 120 сая төгрөгийн авлагатай, 20 сая төгрөгийн зээлтэй гэдгээ ХОМ-ээ мэдүүлсэн байна.

З.Мэндсайхан даргын хувьд Ньюсувагт констракшн ХХК, Магнатайэрс монголиа ХХК, Вүүлховд ХХК-иудаас эзэмшилтэй, нэг патентийн эрхтэй аж.

П.АНИР
оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих