“Ланд крузер 200” замын хажуу руу унаж 5 хүн нас баржээ
Төв аймгийн Баянхангай суманд өчигдөр орой 18.26 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин замын хажуу руу унасан байна.
Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас 47 настай Э, 44 настай Г, 40 настай С, 35 настай О, таван настай Э нар газар дээрээ нас барж, 11 настай Е хүнд гэмтжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван хүний цогцсыг машинаас гаргаж цагдаагийн байгууллагад, хүнд гэмтэлтэй 11 настай Е-г эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=21987
URL: