Шар хашлага нэг өдрийн салхи даасангүй унажээ
Нийслэлийн төв зам дагуу байршуулсан замын хашлага нэг өдрийн салхи унажээ. Энэхүү хашаа нь жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлж, явган зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор байршуулсан. Гэтэл 200 сая төгрөгөөр хийх боломжтой ажилд 800 сая төгрөг зарлагадсан шуугиан намжаагүй байтал хашлагыг бэхэлж тогтоогоогүй нь тодорхой болов.
Ямартай ч нэг өглөө замын хөдөлгөөний дүрэм сахиулахаар хийсэн гэх 700 сая төгрөгийн өртөг бүхий хашлага жолооч нарын дэггүй үйлдлээс бус байгалийн үзэгдлийн ая даахгүй ийн унасан нь дахин шүүмжлэлийн бай болж байна.
URL: