Оюутолгойд Монголчуудад зориулж хорих газар, хятадуудад зориулж сувиллын газар байгуулжээ

1. Оюутолгойг 100 хувь харийнханд эзэмшүүлэх нууц гэрээг байгуулсан ЗГ, жилийн дараа үүнийг мэдсэн УИХ-аа яах вэ?

Оюутолгойн “Хөрөнгө оруулалтын гэрээ” (ХОГ) байгуулагдсан 2009.10.6-ны хар өдрийг сананам. Монголчууд 30 жилийн дараа, дэлхийд гайхагдсан асар том баялгийнхаа ордоос энэ бөмбөрцөгт байхгүй аварга нүх, амьдралгүй цөл, гурван тэрбум долларын өр,  О Ю То гэдэг чайнатаунтай л үлдэж хоцрох энэ гэрээг “жишиг гэрээ” гэж дайсан дарга нар маань солиорч буй.

Хулгай дээрмээс өөр юу ч мэдэхгүй чадахгүй эрүүгийн элэмэнтүүдийн гараар бүтсэн эргүү тэнэг атлаа, хосгүй хорон санаа, муу үр дагавартай энэ гэрээ уг нь гэрэлт хорвоод нэг ч сэкүнд наслах хувьгүй эрэмдэг хөврөл, зулбадас юм билээ ш дээ. Ганц жишээ дурдахад л, гэрээг ЗГ-ын тогтоол гарсны дараа ерөнхий сайд үзэглэх ёстой атал, тогтоолгүйгээр гурван сайд хуарласан. Хэдэн арван шалтгаанаар, өчүүхэн төдий ч хүчингүй “гэрээ” байхгүй юу.
Гэтэл ХОГ-оос бүр долоон дор, одоо юутай ч зүйрлэмээр юм, ялгадас малгадас л гэмээр “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” (ХНГ) гэдгийг цаад луйварчидтайгаа нууцаар байгуулчихаад, түүнийгээ сэм дагаж мөрдөж ирсэн нь саявтар илэрлээ. Ийм бузар гэмт хэрэг хийж байдаг этгээдүүдэд хууль байтугай, юуны ч талаар ойлголт алга гэлтэй!

ХОГ-гээ олон зүйлээр үгүйсгэсний нэг нь давуу эрхийн хувьцаа (ДЭХ)-ны скандал. Монголчууд эх нутагтаа 2-р (үнэндээ хэддүгээр ч юм б дээ) сортын хүмүүс болчихсоныг бүр улайм цайм ийнхүү албан ёсны баримт бичигт тусгаж байдаг болж. Харийнхан давуу эрхтэй, монголчууд ямар ч эрхгүй байх ёстой гээд.
Айвэноу Майнз, Рио Тинто (АМРТ) хоёр л ДЭХ-г наймаалах эрхтэй, Эрдэнэс МГЛ буюу Монголын тал ДЭХ-ны хэрэг явдалд огт оролцох ёсгүй. Тэгээд л зөвхөн АМРТ-гийн ДЭХ-гаар л Оюутолгой бирж дээр арилжаалагдаж, монголчууд юу ч хүртэхгүй байхаар ХНГ хийгдэж. Үүний дагуу бол манай улс зургаан хувийг авах л юм байна ш тээ гээд л дарга нар өмгөөлөхчөө аядсан. Яаж зургаан хувийг авах гээд байгаа юм бүү мэд. Ингэж л ЗГ, АМРТ хоёр Оюутолгойг монголчуудаас жилийн өмнө хулгайлчихаж.
Ниргэсэн хойно хашхирав гэгчээр УИХ-ынхан “ХНГ-г өөрчлөх үүргийг ЗГ-т өгнө. Манай хуулинд давуу эрхийн хувьцаа гэж байхгүй. 57-р тогтоолыг биелүүлэхийг шаардана. Өсөн нэмэгдэх нөөцийн татвар авдаг болно” гэв. Ноднингийн 10.6-нд ХОГ-тэй хамт нэг өдөр байгуулагдсан ХНГ-ний талаар дөнгөж одоо мэдэж байдаг нь ямар учир вэ. Эсвэл УИХ ч мэдэж чаддаггүй, хамгийн нууц гэрээ юм. Үгүй бол УИХ авлигадуулж амаа үдүүлчихээд, одоо хусмаа чамлан бархиралдаж эхэлсэн бололтой.
Тэгээд дахиад л дуугаа хориулсан мэт. Тинтогийн ГЗ-тай баахан асуудал хэлэлцээд шийдвэрлэчихлээ, тайван амгалан байцгаа гээд байсан чинь гадныхны гутлыг цэвэрлэх аятай л жаал жуул юм хийсэн байхчивлээ. Өөрийнхөө баялгийн өчүүхэн хэсгийг харийн цөөврүүдээс зээлж авсны хүүгээ ес биш долоо болголоо л гэж хуцацгаасан. Хаа байнаа, өнөө 40, 57-р тогтоол, Өсөн нэмэгдэх нөөцийн татвар?
Бяцхан тодруулга хийхэд, УИХ-ын тэдгээр тогтоолуудад ХОГ-г өөрчлөх олон санаанууд байсан агаад хамгийн дорвитой нь Монголын талын эзэмших хувийг 50-иас доошгүй хувьд хүргэх. Өсөн нэмэгдэх нөөцийн тухайд гэвэл, Оюутолгойн нөөцийн 30% нь л тогтоогдоод байгаа амой.
Өөр ямар ямар ийм нууц хуйвалдаан байна вэ, таминь ээ!

2. Монголчуудын мөнгөөр, Монголын төрөөр үйлдвэр бариулчихаад харийнхан зардлыг нь өндөр хүүтэйгээр авна

АМРТ УИХ-ын тогтоолуудыг ч дагаагүй, өмнийн говийн аугаа баялгийг маань 30%-иар нь л төлөөлүүлээд тооцно, тооцоолж явна, нөөц нэмэгдэнэ гэж байхгүй гэж гүрийгээд байгаа. Зэс, зэсийн баяжмалын үнийг зориуд хольж хутган будлиулаад хамаг амьтныг эргүүтүүлээд ихээ залилан хийж буй.
Монголчуудад тус болж болох бүх амлалтаа тэд нойлын цаас болгосон. Юун түрүүн зэсийн үйлдвэр мүйлдвэр бариад л бөөн бүтээн байгуулалт өрнүүлнэ гээд байсан чинь өдгөө зэсийн баяжуулах, боловсруулах үйлдвэр барихад усны нөөц хүрэлцэхгүй ээ, ямар ч боломжгүй, тэгээд ч танай энэ яригдаад байгаа нэмэгдэх нөөцийн, нөөц ашиглалтын энэ тэр татварууд чинь бүр ч боломжгүй болгож байна гээд л сууцгаах. Экспортод татвар оноохгүй гэж тэднийг дэндүү мунхгаар ивгээсний учир, монголчуудад зэсийн хүдэр, баяжмал, зэстэй холбоотой юу ч худалдахгүй гэж байгаа. Төмөр замаараа ашигт малтмалаа гадагш нь л зөөнүү гэхээс, дотооддоо тээвэрлэх эрхгүй болж буй.
Харийнхантай хамтран ажиллана гэх зүйл бүр салаавч болон хувирсаар. АМРТ барихгүй гэсэн тул, ард түмэнд элдвийг чалчсандаа бантсан төр маань өмнөөс нь, бидний мөнгөөр барина гэж мунгинан үглэх болсон. Тэгээд Оюутолгойн үйлдвэрийг Эрдэнэтэд барина гэж байгаа байхгүй юу. Нөгөө Зөвлөлтөд тарьсан помидорыг Болгарт хурааж авлаа гэдэг онигоо цэврээрээ. Татвар төлөгчдийн маань мөнгөөр, Монголын төрийн хүчээр Оюутолгойн үйлдвэрийг АМРТ Эрдэнэтэд “барьчихаад” өртөг зардлыг нь өндөр хүүтэйгээр авна гэж байгаа юм.
“Галзуурсан дурлал” гэж 90-ээд оны кино байдаг.  Нэг хүүхэн галзуурчихаад л, таарсан бүхэндээ дурлаад, нүцгэн шалдан харайлгаад л, харин ойр дотны, жинхэнэ хайртай дуртай улсаа бол танихгүй, алж хядчих гээд л. Дарга нар маань АМРТ-д тэгж л дурлачихаж дээ.

3. Хятадуудын баасыг хогийн саванд хийж бохирдуулж болохгүй, ногоо тарьж, бордоо болго гэж монголчуудад үүрэгдсэн гэв үү?

Оюутолгойн уул уурхайн цогцолборт буюу АМРТ-д 3000 гаруй хүн ажиллаж, 90 хувь нь монголчууд байхаар гэрээнд заасан. Манай хамаг баялгийг дээрэмдсэн этгээдүүд харин монголчуудаас шавхрууг ч харамлаж, ширхгийн төдий зэсийн тоосонцрын ч шимийг хүртээхгүй гэж амь тэмцэн зүтгэж буй нь гайхалтай.
Нийслэлийн нийтийн ахуйн үйлчилгээний ажиллагсдыг Оюутолгойнх гэж тооцно л гэх юм (тэд нь 100-300 мянган төгрөгийн л цалинтай). Уул уурхайн чиглэлээр, тэгээд бүр хаа хамаагүй чиглэлээр суралцаж буй бүхий оюутнуудыг ч АМРТ манай ажилтан гэж мэлздэг. Туслан гүйцэтгэгч компаниудын ажиллагсдыг манайх гэж тооцноо ч гэж үзэв, тэдгээр нь ч харь  ажиллагсадтай харийн компаниуд байх жишээний. Нэг ч монгол хүнийг хоолтой болгохгүйн төлөө ёстой нэгийгээ үзэж, нэхийгээ уралцаж байгаа. Таарах мэргэжилтэй боловсон, ажиллах хүч танайд байхгүй гэдэг, оргүй худал бөгөөд, манай уул уурхайн инжэнэрүүд зах дээр наймаа хийгээд л, мэргэшсэн ажилчид лааз өшиглөөд явж байгаа. Зохих хүчний илүүдэлтэй айл шүү дээ, манайх.
Монголын бус, АМРТ-гийн болчихсон ЗГ (тэгэхдээ боол нь) маань Оюутолгойд ажиллахгүй байхыг Оюутолгойд ажиллах гэнэ гэх нь холгүй юм донгодож алмайруулдаг. Шууд бус ажлын байрыг тооцно гэж заасан л гээд байгаа. Нууц ХНГ-ндээ тусгасан юм уу, ХОГ-г зассан л болж таарах гээд байна. Хаана тэгж заасан юм гэж УИХ-ын зарим гишүүн асуухад ЗГ-ынхан хариулж чадахгүй асан.
Ер нь бол яг АМРТ-д 100-300 монгол хүн ажиллахчаа аядаж, үнэндээ бол Освэнцимд шаналан зовж байгаад, зугтаж амь гардаг шахуу юм шив. Монголчуудад зориулаад концлагэр, хятадын эмзэг бүлгийнхэнд зориулж тэтгэмж-сувиллын газар л тэнд байгуулцан юм байхчивлээ.
2600 ямар ч мэргэжил, чадваргүй хятад “ажилчин” тус бүр 1000 доллараар цалинжаад, монголчуудыг боолчлоод, 20 кг-аас илүү юм өргөж болохгүй ч гэх шиг, амаржих дөхсөн жирэмсэн эмэгтэй шиг бөөцийлүүлээд байж байгаа юм. Нөгөө “Шүрикийн адал явдал” билүү кинонд, оюутан Шүрик далбагар том хүрзээр дааж ядан зуурмаг утгаж байхад, албадан хөдөлмөр “хийж”  буй балмад этгээд хүүхдийн тоглоомын хүрз шиг юмаар хоргол шиг жаахан жаахан дусааж байдаг шиг л.
Оодорсон хужаа нарын жаргал дэндээд, наргиж дарвиад талцан зодолдож том үймээн дэгдээсэн. Тэглээ гээд толгойгоо илүүлээд л өнгөрсөн. АМРТ-гийн нутаг дэвсгэрт Монголын хууль юу гэж үйлчлэхэв. Аль хэдийн хуулийг маань газар дор далдартал нь дэвсэлчихсэн улс юм чинь.
Тэнд хятад бол босс, монгол бол бөөс гэдэг хууль үйлчилдэг  аж. Монгол хүн хятадуудаас олон дахин их ажил хийж, төдий чинээ бага цалин авна. Хятадуудын дарлалыг өчүүхэн төдий үл хүлцэх байдал гаргавал шууд халагдана. Гэрээсээ ажил руу, ажлаасаа гэр лүүгээ бараг л нүдээ аниад гүйж хүрэх ёстой. Өөр гэр лүү шагайж ч болохгүй. Зөвхөн жорлонд орох нөхцөлд л гэрээсээ гарна. Гар утсаар удаан, чанга ярьж болохгүй. Нэг гэрийнхэн хоорондоо ч мөн адил. Хоол цай, элдэв хангамж нь муу, тасалддаг. Томоохон хоолны хордлого гарсныг нуун дарагдуулж байсан. Энэ одоо шорон уу, гяндан уу?
Харин хятадууд гэрээ тойроод л ажиг ч үгүй бааж шээгээд, шалан дээрээ шүлс нусаа хаяж, бөөлжиж, шавхруугаа асгаад л наргиж цэнгээд л суух. Монголчууд л тэдний бохирдлыг цэвэрлэнэ. Цэвэрлэж байхад нь элдвээр даажигнаж, зориуд шүлс нусаа энд тэнд хаян хөхрөлддөг, хөөрхий монгол мөлхөж очоод л арчиж зүлгээд л. Нэгэн дарга бүр, битгий тэр ялгадсуудыг хогийн саванд хийж бохирдуулаад бай, та нар ногоо тарьж бордоо болго ч гэсэн ч гэлүү, тийм нэг сураг дуулдсан.

Оюутолгойн дэд бүтцийг нутгийн ардууд, Монголын иргэд чөлөөтэй ашиглаж болно гэж гэрээнд заасан нь, газар дээрээ бол “Монгол хүн, нохой хоёрыг нэвтрүүлж үл болно” гэсэн пайз зүүгээгүй л болохоос, тийм л утгаар хэрэгжжээ. Улаанбаатар-Оюутолгойн нислэгээр амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүн үйлчлүүлэх гэтэл татгалзаж байж. Манай хэрийн дарга энэ нислэгээр үйлчлүүлэх эрхгүй, хоншоороо тас цохиулна. Оюутолгой чинь нөгөө Ватикан, Сан-Марино шиг улсын доторх тусгаар улс болчихсон.
Рио-Тинто Канадад нуурын ёроолоос алмаз олборлохдоо амьтан ургамлыг нь өөр газар зөөвөрлөн аваачаад, олборлолынхоо дараа яг анх байсан чигээр нь сэргээсэн гэнэм. Гэтэл Оюутолгойг шороо шуурсан там л болгож байгаа (Дээж нэрээр 10 гаруй жил баялгийг маань хулгууж ирсэн). Ханбогдыг химийн бодисоор хордуулж, Тамбогд болгож, лицэнзээ хураалгаж явснаасаа ямар ч мэдрэмж аваагүй.

Удахгүй өмнийн говийг усгүй цөл болгох гээд Тавантолгой төслийнхөнтэй булаалдаж буй. Усныхаа асуудлыг шийдвэрлээгүй байж, гэрээ байгуулсан. Тэгээд, танай энэ аймгийн ус ганц хоёр жил биднийг хангана, өөр аймгийн усыг өг, Орос руу урсдаг голуудыг Хятад руу урсдаг болго гээд боолууддаа (өөрөөр хэлбэл манай ЗГ-т) үүрэгдээд амар заяа үзүүлэхгүй байгаа. Юугаа бодож, усгүйгээр ажлаа эхлүүлэв ээ? Манай дарга нар шиг л юу ч боддоггүй нь Монголд хурж, Пиноккиогийн Тэнэгүүдийн орныг байгуулахыг зорьдог болж дээ. Хүүхдүүдийг дураар нь тэнэгтүүлсээр илжиг болгоод, илжигний бизнэс хийгээд байдгийг санана уу.

4. Айвэнхоу, Тинто хоёр Монголын зэсийн үнийг
гадаад зах зээлд навс унагав

Эрүүгийнхэнд үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Тэврэлдэж салаад л, дараа нь нэгнийхээ араас мэс барин гэтнэ. Монголын болон дэлхийн хамаг хуулийг зөрччихөөд, манайхаас өөр гишгэх газаргүй болсон Айвэнхоу Тинто хоёрын зөрчил тэмцэл түүнийг санагдуулах бөлгөө. Айвэнхоу нь нэрнээс өөр юмгүй, Тинто нь хятадуудын утсан хүүхэлдэй, ингээд зөрчилд хүрсэн.
Тэгээд нэг нь Тинто-гоо “Манайхантай зөвшилцөлгүйгээр дураар үйл ажиллагаа явуулдаг”, нөгөө нь Айвэнхоу-гаа “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн” (тэр хувьцаа эзэмшигч гэдэг нь мэдээж, монголчууд биш) гэж шүүхдэв. Эдний жинхэнэ эзэд болох Хятадын “Чайналко” л эвдрэлцэл дундаас нь их хожоо гаргасан гэх. Чайналко-д Айвэнхоу их өртэй, Тинто нь хувьцаагаа их эзэмшүүлсэн. Тэгвэл энэ сөргөлдөөний дүнд, Чайналко Тинто-г дэмжин нөлөөллөө болон байр сууриа улам бэхжүүлж. Тинто-д Айвэнхоу бууж өгч, хувьцааны 49 хувиа эзэмшүүлжээ. Үүнийг л зохицуулах гэж Тинтогийн ГЗ Монголд ирсэн болохоос, ЗГ хэмээх боолчуудтайгаа учрах гэсэн бус буюу.
Анх, Хятадын аюулаас хамгаалах гэж АМРТ-д Оюутолгойг өглөө гэж дарга нар маань ярьдаг байсан. Анхнаасаа л тэд уг нь эсрэг зорилготой байсийм шүү дээ. Одоо Оюутолгой хэнийх болов, хэнийг тэжээж байна, хэнд ашигтай байна?
Тинтогийн захирал Албанэзэ Хятадад авлигын хэргээр баривчлагдсан ажилтнуудынхаа бурууг хүлээн зөвшөөрчээ. Тинто Хятадад л авлига хийгээд, Монголд хийдэггүй гэвэл та итгэх үү? Айвэнхоу Мянмарын дарангуйлагчидтай нийлээд Монивагийн ордод нь өчнөөн том олон улсын гэмт хэрэг үйлдээд, ард түмэнд нь хөөгдөөд гарсан. Монива Монголын хооронд ялгаа байнуу?
Хоёр бүтэл зэхий компаний ухвар мөчид тэмцэлдээнээс болж, дэлхийд зэсийн үнэ өсч байхад  хувьцааны нь үнэ буурчээ. Харин бусад зэс олборлогч компаниуд бүгд өмнүүр нь орон давхиж дээ. Очиж очиж хамгийн олиггүйчүүдтэй нь л дарга нар нөхөрлөх юм даа.
Энэ балиар “нөхөрлөл”-д нь цэг тавих цаг нэгэнт болсон. Тэр компаниуд зөрчилдсөнөөс илүү том асуудал юунд байна гээч. Тэд энэ бүхнээ шийдвэрлэхдээ Монголын талыг өт хорхойн чинээ ойшоолгүй, няц гишгээд өнгөрсөнд байгаа юм. Тэдний хувьд бол Монгол улс үндэстэн юу ч биш.
Уг нь ямар маргаан гарав, яагаад шүүхдэх болов, Чайналкотой яаж харьцахав гэдгээ цөмийг нь Монголын талтай хэлэлцэж зөвшилцөх ёстой. Гэтэл Монголд тэднээс өөр хэн ч, юу ч байхгүй юм шиг, Монгол ч гэж байхгүй юм шиг авирлажээ. Энэ нь тэгээд энгийн үзэгдэл ч болчихож.
“Монгол байхгүй” гээч нь энгийн үзэгдэл мөн үү, уншигчид аа?

Ч.Мөнхбаяр

URL:

Сэтгэгдэл бичих