Жүдочид “Дэлхийн цом”-ыг зорилоо
Жүдочид “Дэлхийн цом”-ын цувралуудад оролцохоор эх орноосоо мордлоо. О.Ууганбаатар (81 кг), Г.Түвшинжаргал (81 кг), Н.Батсуурь (-100 кг) нарын эрэгтэй тамирчид гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор Гүржийн Тбилиси хотод болох “Дэлхийн цом”-д зодоглох бол гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одоор удирдуулсан эмэгтэй тамирчид Болгарын Софигийн “Дэлхийн цом”-д барилдана. Софигийн “Дэлхийн цом”-д Т.Баттөгс (57 кг), Д.Сумьяа(57 кг), Ц.Наранжаргал (70 кг) нар оролцох юм. Эдгээр тэмцээн нэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд болно.
Д.САР
URL: