Интерполоос Польш улсад эрэн сурвалжилж байгаа хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрс ил боллоо
Манай улсын хоёр дипломатч машиндаа хар тамхи зөөвөрлөж явсан хэргээр ХБНГУ-д саатуулагдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Тэднийг Чех-Германы хилийн ойролцоо А17 дугаар хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгаж, 3 сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи илрүүлэн саатуулсан хэмээн тус улсын Хил хамгаалах газраас мэдээлсэн.
Энэхүү ноцтой хэрэгт холбогдсон дипломатч гэх хоёр иргэнийн нэр ил болж, Истанбул хот дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг, түүний жолооч нь 50 орчим насны, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Эрдэнэбаяр нар байсан гэдгийг манай хэвлэлүүд онцолж байна.
Нэр нь ил болсон Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нараас гадна хар тамхины сүлжээнд монголын томоохон дарга, сайд нар, томчуудын хүүхдүүд байх магадлалтай, тэд тамхины наймаанаас олсон асар их хэмжээний бохир мөнгөөрөө намуудыг санхүүжүүлэх, албан тушаал худалдаж авах зэрэгт ашигладаг байж болзошгүй хэмээн хэвлэлүүд бичиж, хардаж байна. Мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлэхдээ “Монголд хар хамхины мафийн сүлжээ үүссэн” гэж хэлсэн нь үнэний ортой байж болох юм.
Тэгвэл тамхины хэрэгт холбогдсон гэх бусад Монголын дарга, дипломатчдийн нэрс ил боллоо. Польшийн прокурорын байгууллагаас манай прокурорын газарт ирүүлсэн уг жагсаалт нь манайд 2012 онд ирүүлж байсан бөгөөд Интерполоос Польш улсад хар тамхины хэргээр Монгол улсын 31 хүнийг үндэсний хэмжээнд эрэн сурвалжилж байгааг мэдэгдэж нэрсийг нь зарлажээ.
Эдгээр хүмүүсийн дунд Чех Улсад суугаа Элчин сайд Н.Наранбат болон одоо цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хурандаа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх зэрэг хүмүүсийн нэр байгаа юм. Энд хамгийн сонирхол татаж буй нэг хүн нь Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайд Н.Наранбат.
Тэрээр 2012 онд Польшийн прокурорын байгууллагаас манайд ирүүлсэн жагсаалтанд түүний нэр байх юм. Н.Наранбатыг дурын google сайтаас хайхад Интерполоор эрэн сурвалжлагдаж буйгаар нэрс намтар, зурагтайгаа гарч ирж байна. Польш улсад эрэн сурвалжилагдаж байсан хүнийг хөрш зэргэлдээ Чехд Элчин сайдаар томилно гэдэг юу гэсэн үг вэ? Польш улс Европын холбооны гол цөм төдийгүй манай улстай Социализмын үеэр дотно харилцаатай байсан улс. Эрэн сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтнийг хөрш улсад нь Элчин сайдаар томилоно гэдэг Монголын төрийн хамгийн том ялзрал, доромжлол гэхээс өөр үг олдсонгүй.
Үүнээс гадна олны анхааралд ороод байгаа Чех-Германы хилийн ойролцоо саатуулагдсан хоёр дипломатчаас гадна Чех Улсад суугаа Элчин сайд нь Н.Наранбат нь дахин гэмт хэрэгтэн болж таарч байгаа юм.
Монголд гэмт хэрэг үйлдвэл өөрөө хар данстан болно. Харин гадаадад бол улсаа хар дансанд оруулж байна. Бүхэл бүтэн улс орныхоо иргэдийн өмнө гай тарьж байгаа хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой. Энэхүү ноцтой асуудлыг улсын УИХ-аар авч үзэж, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар хариуцлагаа хүлээн, албан тушаалаасаа огцрох ёстой.
Ингээд хар тамхины хэргээр Польш улсаас эрэн сурвалжилж байгаа Монголын улсын иргэдийн нэртэй танилц…
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN, У.МАНДАХ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
jagsaaltad orson buh humuusiig turiin alband oroh ehiig ni hasah estoi