MCS компанийнхан үнийн хөөрөгдлөөр ашгаа өсгөхийг санаархсан уу

Сүүлийн үед шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэнэтхэн огцом нэмэгдсэн.
Засгийн газар хөл толгойгоо олохгүй үймэлдэж байх зуур худалдаачид далимдуулан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дур зоргоороо нэмж байна.
Тэглээ гээд бидэнд үнийн хөөрөгдлийг улам дэвэргэж, зөвхөн өнөөдрийн өөх мэтээр сэтгэж боломгүй юм. Өнөөдөр би болж байвал гэх сэтгэлгээгээр. Хэдэн даварсан компаниуд нэг өдөр ширээ тойрон ярилцаж байгаад үнээ нэмээд байгаа нь хэд хэдэн шалтгаанаар ил болоод байгаа.
Шатахууны үнэ өслөө өслөө гэхэд уг үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тэгтэл огцом нэмээд баймгүй л юм. Үнийн шуурга, Засгийн газрын хөл толгойгүй байдлыг далимдуулан ашиг олох гэсэн зарим компаниудын маркетинг яригсдын багахан санаа мэтээр л энэ байдал төсөөлөгдөж байна.

uls.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих