ХЭРЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй охиныг хөрш айлын залуус нь бүлэглэн хүчинджээ

68e6173dc475582462517db78f0a47b4_1200Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй охиныг бүлэглэн хүчирхийлсэн аймшигтай хэрэг энэ даваа гарагт гарчээ. Хэргийг тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сум 7-р баг ..-.. тоотод оршин суух охиныг хүчирхийлсэн байна гэх мэдээлэл зургаадугаар сарын 10-ны 20:48 минутад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад тус тоотод оршин суух хөгжлийн бэрхшээлтэй иргэн 17 настай эмэгтэй Л-г хоёр этгээд бүлэглэн хүчирхийлсэн байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг үйлдсэн этгээдүүд нь хохирогчийн хөрш айлын залуус бөгөөд 23 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй Ш нар байжээ. Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгаж байгаа аж.

eguur.mn

Ж.ДӨЛГӨӨН


URL:

Сэтгэгдэл бичих