Хийгүй дугуй
Байрны гадаа зогсож байсан нэгэн ганган цагаан машины дугуйг хагалчихжээ. Бүр бүгдийг нь шүү. Дээрээс нь улсын дугаарыг нь мултлаад орхиж. Хүмүүс харин үүнийг нь харчихаад огт харамссан шинжгүй “болж муу золиг, сайхан болгоод орхиж” гэцгээх аж. Учир нь хүмүүсийн ингэж буй нь хийгүй дугуйнд биш машины хамар дээрх үхсэн чоно харамсалтай санагдаж. Үнэндээ тэр чоно ч харамсалтай биш. Машиныхаа урдуур цусыг нь урсгаж, амийг нь хөнөөсөн амьтнаар бах таваа хангаж буй “хийгүй дугуй” шиг нөхөд байгаад харамсаж. Энэ талаар Д.Энхбат гишүүн өөрийн блог дээрээ “Миний өвөө анчин хүн байсан. Өвөө маань үүнийг харсан бол зугаагаа гаргаж амьтан алж буй эдгээр залуусыг хараад багтрах байсан биз. Би санадаг юм … намайг бага байхад өвөө маань нэг удаа гөрөөс агнаад дараа нь толгойг нь хангайдаа хэрхэн өргөж байсныг” гэж халаглажээ.
Хайран сайхан дугуйнууд “хийгүй дугуй” болчих юм даа.
URL: