Аварга Тосон нуур аврал эрсээр уджээ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөл, “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг хамтран “Аврал хүлээх Аварга Тосон” төслийг эхлүүлэхээр болжээ. Эзэн Чингисийн Аураг орд байсан эртний түүхт Хэрлэнгийн Хөдөө аралд орших Аварга Тосон нуур нь арьсны харшил, сахарын диабет, үе мөчний өвчин зэрэг олон төрлийн өвчин, эмгэгийг анагаах ид шидтэй гэдгээрээ алдартай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Аварга Тосон нуур хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр ширгэж татарсаар байгаа ажээ.
Тиймээс Аварга Тосон нуур хийгээд ойр орчмынх нь рашаан усыг хамгаалах, зөв зохистой ашиглах зорилгоор “Аврал хүлээх Аварга Тосон” төслийг хэрэгжүүлэх юм байна. Энэ төслийн хүрээнд Аварга Тосон нуурын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, амрагчид, сувилагчдад нуурын бохирдлоос сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлууд хийх юм байна.
Eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Herlen goloosoo jil bur todorhoi hemjeenii us tatval bolh ium bish uu.
Nogoon zeeliin tosol beldeed gadnii baigali hamgaalah tosluudtei holbogdvol.
Boroonii ulirliin uyed -us uldeh!
Saihan nuuraa avraarai, amjilt husyee!