Оросын сэтгүүлчид цагдаатай “дайн зарлав”

6f0e6180eabc4d2cgreatБаривчилгаа хийхдээ олон ноцтой алдаа гаргаж, хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтууд нь итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа бөгөөд жилийн олон тэрбум рублийн эргэлттэй оршуулгын бизнестэй хутгалдсан төрийн томчуудын хуудууг “ухаж” байсан Голуновыг зохиомол хэрэгт буруутгаж байна хэмээн сэтгүүлчид үзэж байна.

Хэргийг сануулахад, энэ сарын 6-нд Иван Голуновыг саатуулж биед нь үзлэг хийхэд үүргэвчнээс нь 3,56 гр мефедрон мансууруулах бодис олдсон гэх бөгөөд гэрт нь нэгжлэг хийн 5 грамм кокаин олсон юм.
Хамгийн ноцтой нь, хэргийн газрын есөн гэрэл зургийн найм нь Голуновын байр огт биш байсан бөгөөд сэтгүүлч залууг баривчилсан гэх цагдаагийн ажилтнууд түүнийг араас нь дагаж яван саатуулахдаа үүргэвчинд нь гэнэтийн “бэлгийг” шургуулсан байх талтай гэж мэргэжил нэгтнүүд нь “хардаж” байгаа билээ.
Оросын соёл урлаг, шоу бизнес, спорт, сэтгүүлзүйн томчууд болох Константин Хабенский, Владимир Познер, Ксения Собчак, Тина Канделаки, Юрий Дудь, Noize MC, Оксимирон, “ДДТ” хамтлагийн ахлагч Юрий Шевчук зэрэг олон алдартнууд түүнийг гэм буруугүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, хууль хяналтын байгууллагынханд асуудлыг шударгаар шийдэж суллахыг шаардаж байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих