Ким Жон Ун генералаараа “загас хооллосон” гэв

P1230315_bХойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өлсгөлөн пиранья гэх махчин загастай аквариумд нэгэн генералаа хийсэн гэж Daily Star мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нэрийг нь нууцалсан генералыг төрийн эргэлт хийхээр оролдсон хэмээн буруутгасан байна.

Улмаар БНАСАУ-ын тэргүүний байранд байх махчин загастай аварга том аквариумд хийсэн гэжээ.

Генералыг аквариум руу хаяхаас өмнө хутгаар хэдэнтээ шархадуулсан бөгөөд генералын амиа алдсан шалтгаан тодоройгүй, цус алдсан, загас дайрсан эсвэл живснээс болж амиа алдсан байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.

“Ким хүмүүсийг айлгаж сурсан. Улсын олон дайсныг нийтийн өмнө цаазлаж байлаа. Таагүй зүйлд сэжиглэгдэх л юм бол хэн ч бай тамлагдаж үхнэ гэдгийг бусдад мэдрүүлэхийг тэр хүсдэг. Тэр гэр бүлийн гишүүд, өндөр албан тушаалтнуудыг ч хөнөөсөн” хэмээн Daily star-д мэдээлэл өгсөн эх сурвалж ярьжээ.

Дашрамд дуулгахад, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг төрийн өндөр албан тушаалтнуудыг санаанд оромгүй байдлаар шийтгэсэн тухай үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл үе үе гардаг. Гэвч энэ нь тэр бүр батлагддаггүй юм. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын сүүлээр Ким Жон Ун Ханойн хэлэлцээр бүтэлгүйтсэнд буруутган өндөр албан тушаалын хүмүүсийг цаазласан, цөлсөн гэж Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлж байсан ч “цаазлуулсан” гэгдэх хүмүүстэй хамт Ким Жон Ун тоглолт үзэн сууж байгаа талаарх зураг бүхий мэдээллийг Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулж байв.

Г.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих