ЖДҮ-чид нэгдтүгэй:Анхаар, хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. Тэд ЖДҮ-ийг эрхлэхэд жинхэн ёсоор туслалцаа үзүүлэн, ЖДҮ хэмээх нэрийг хамгийн сонсголонтой нэр болгоно гэсэн зорилт тавиад буй. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Яагаад гэвэл үндсэний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь борлуулалт байдаг.  Жижиг үйлдвэр эрхлэгчид тэр бүр дангаараа лангуу түрээслэн ажиллуулах боломжгүй, том дэлгүүрдэд бараагаа борлуулаха хүсэлтэй ч шимтгэл өндөр, удаан хугацаанд борлогддог. Тийм учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэсэн сүлжээ дэлгүүрүүдийг байгуулах ажил зохион байгуулж буй. Одоогоор “ЖДҮ корпораци” Хархорин, Дүнжингарав захуудад дэлгүүр ажиллуулж буй.

4370

Зуны дэлгэр цагийг тохиолдуулан тэд зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд хөл хөдөлгөөн ихтэй байршилд асартай худалдааг зохион байгуулж иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж буй. Магад та “Аса” циркийн өмнөх  “ЖДҮ корпораци”-ийн асартай танилцсан байр. “ЖДҮ корпораци” хэмээх логотой асарт чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий.

Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлэг, түүний дараагийн долоо хоногт үндэсний үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, дараагийн долоо хоногт гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт төрөлжсөн худалдааг зохион байгуулах гэж буй.

Энэ дагуу зургадугаар сарын 8-ны баасан гаригаас зургадугаар сарын 15-ны баасан гариг хүртэл хүнсний үйлдвэрлэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж байна.

Монголчуудын хувьд ус, ундаанаас эхлээд чихэр амттан, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь үйлдвэрлэж ирсэн арвин баян туршлагатай. Жилээс жилд хүнсний бүтээгдэхүүнйи чанар чансаа сайжирсаар буй. Тэр хэрээр ч үндэсний бүтээгдэхүүний худалдаа таны сонирхлыг татах байх аа. Тиймээс та “ЖДҮ” корпорацийн асраар зочлоорой. Мөн дашрамд сануулахад та хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бол мөн энэ худалдаанд нэгдээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих