Хогон өмсгөлтэй бүсгүйчүүд хаягдлаа ангилж хаяхыг уриалж байна
Хог хаягдлаар хийсэн хувцастай бүсгүйчүүд Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр форумын оролцогчдыг хогоо ангилж хаяхыг уриалж, гартаа “Цэвэр цэмцгэр ирээдүйн төлөө”, “Шинэ ирээдүй”, “Надтай хамт хогоо ангилж хаяарай” гэсэн бичигтэй самбар барин алхаж байгаа юм байна.
Энэ жил Петербургийн эдийн засгийн форумыг зохион байгуулах хүрээнд хог хаягдлыг ангилж хаяхад олон нийтийг анхаарал хандуулахад уриалан, хог ангилж хаях төрөл бүрийн хогийн сав байрлуулжээ. Хөх өнгөтэй саванд цаас, шар өнгөтэйд хуванцар, харин бусад төрлийн хог хаягдал хийхэд зориулан саарал өнгийн савнуудыг байрлуулсан байна. Харин шөнө тусгай бригад бүх хогийг ангилан ялгаж, дахин боловсруулалтад илгээж байгаа талаар Риа новости мэдээллээ.
Энд дуулгахад, 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Орос улсад ахуйн хог хаягдлын үйлчилгээш зохицуулах шинэ систем нэвтэрсэн юм.
Улмаар муж бүрт тусгай операторууд ажиллаж эхлэсэн бөгөөд тэд хог хаягдлыг тээвэрлэх, боловсруулах, хоргүйжүүлэх, булах ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
URL: