Латви улсын авлигын тэмцэл зогсонги байдалд орлоо

339c4550b20a91a8bdd2d9aa70e5ae9e-1140x570Латви Улс бусад улс орнуудаас төрийн байгууллага болон шүүх дэх авлигаас урьдчилан сэргийлэх ажлаар хоцрогдож байна гэж Европын зөвлөлийн Авлигатай тэмцэх ажлын хэсэг мэдээлсэн байна.
Тухайлбал, тухайн улс 2012 онд энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил харуулж байсан бол сүүлд тун тааруу үзүүлэлт гаргах болжээ. Жишээ нь, Парламент болон шүүхийн байгууллага авлигын эсрэг 14 зөвлөмжийн тавыг нь хэрэгжүүлээгүй байна.
Түүнчлэн, ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар Парламент хэлэлцэж байгаа хэдий ч ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй ажээ. Харин Парламентын гишүүд хувийн ашиг сонирхлоо мэдүүлдэг болсон байна.
Дээрх ажлын хэсгийн боловсруулсан тайланд прокурорын байгууллагад зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүй, шударга байдал” сэдвээр зохион байгуулж буй сургалтыг сайшаан магтжээ.
Энэ оны сүүлээр Латви зөвлөмжүүдийн хэрэгжилтийг тус ажлын хэсэгт дахин танилцуулах хугацаа өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих