Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алджээ

4356

Хөвсгөл аймагт хоёр настай хүү нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус аймгийн Тариалан сумын Мандал багийн иргэн О-гийн хүү дөрвөн метр орчим гүнзгий жорлонд унаж нас барсан гэх дуудлага өчигдөр 11.53 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн аврагч 11:55 цагт очиж, цогцсыг гарган Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих