САНГИЙН ЯАМНЫ ТНБ-ИЙН ДАРГА С.НАРАНЦОГТ ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГГҮЙ ЮУ
Сангийн яамны ТНБ-ийн дарга С.Наранцогт 2017 онд жилийн 37 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 64 болгон нэмэгдүүлжээ. С.Наранцогт даргын хувьд нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай эдгээр 650 сая төгрөгөөр үнэлэгджээ.
Мөн 20 сая төгрөгийн үнэлгээ бүхийн Toyota,Harrier маркийн машин хөлөглөдөг. 12 сая төгрөгийн үнэлгээтэй газартай, 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 22 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Түүний хадгаламж ч мөн өссөн дүнтэй гарсан байгаа юм.
ТНБ-ийн дарга С.Наранцогтын ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол 2017 онд 250 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд зээл нь 250 хэвээр байна. Чухам ямар эх үүсвэрээс авсан зээл он дамжин төлөлт хийгддэггүй нь сонин.
Түүнчлэн С.Наранцогт дарга 2017 онд 169 төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 185 сая төгрөгийн авлагатай хэмээн мэдүүлжээ.
П.АНИР
Оллоо.мн
URL: