“UFC 242”-ын онцлогууд: Хабиб-Порье…
Холимог тулааны UFC холбоо Хабиб Нурмагомедовын дараагийн тулааныг албан ёсоор зарлалаа. Тэрээр ирэх есдүгээр сарын 7-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид болох “UFC 242”-ын оргил тулаанд Дастин Поьетай тулалдахаар болсон байна.
Аварга түр зуурын аваргын эсрэг, мундаг бөх хүчтэй цохигчийн эсрэг, хоёулаа олон дараалж ялчихаад байгаа зэрэг нь энэ тулааныг маш сонирхолтой болгож, хүлээлт үүсгээд байсан бөгөөд холбооны зүгээс ёсчлон биелүүлсэн нь маш зөв шийдвэр боллоо.
Хабиб Нурмагомедов 2018 оны дөрөвдүгээр сарын 7-нд Эл Якинтаг ялснаар дэлхийн аварга болж, улмаар аравдугаар сард нь Конор Макгрегорыг ялсан. Гэхдээ тоглолтын дараа болсон зодооны улмаас тулалдах эрхээ хасуулсан юм.
Дастин Порье гэж хэн бэ
Дастин Поье нь энэ жил 30 настай, UFC-дээ бол ахмадад орно. UFC-д 2011 оноос хойш 22 тулалдахдаа 17 ялж, дөрөв ялагдан нэг тулаан нь цуцлагдаж байжээ. Чан Сун Юун, Каб Свансон, Конор Макгрегор, Майкл Жонсон нарт хожигдож байж. Бөхчүүдтэй сайн тулалддаг. Ялагдсан дөрвөн тамирчин нь бөх гэхээсээ илүү нударгадаа сайн тулаанчид байгааг харж байгаа биз ээ. 66 кг-д тулалдаж байсан тэрээр жин өгсч 70 кг-д орж ирснээсээ хойш Энтони Петтис, Жастин Гэтжи, Эдди Альварез, Макс Холловэй нарыг дараалан ялж, түр зуурын аваргаар тодроод байна.
Бооцооны төвүүдэд тавигдаж байгаа мөнгөнөөс харахад Хабибын ялах магадлал өндөр байна. Гэхдээ Д.Порье сүүлд хийсэн бүх тулаандаа л ялагдах магадлалтай буюу андердог байсан хэрнээ ялсан гэдгийг мартаж болохгүй.
Eagle.mn
URL: