Хар тамхи тээвэрлэсэн дипломат паспорттой 2 иргэний нэг нь Р.Оюунбадам хурандаагийн хүү байсан уу

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүсэн тухай мэдээлэл Германы хэвлэлд цацагдсан нь дуулиан тариад байна. Тэгвэл энэ тухай асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлд мэдээлэл өглөө.

4338

Тэрээр, “Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Энэ хэрэгт монгол иргэд холбоотой эсэх талаар нарийвчлан шалгах шаардлага байгаа.

Дээрх хэрэгт шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг дипломат ажилтан, нэг жолооч байгаа. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй” гэх мэдээллийг өгөв.

Зарим баттай эх сурвалжуудын зүгээс хар тамхины хэрэгт холбогдсон монголын хоёр консулын нэг нь Эмэгтэйчүүдийн 407-р хорихын даргаар ажиллаж байсан Р.Оюунбадам хурандаагийн хүү байсан гэх мэдээллийг өгч байна.

Arslan.mn

Хэдийгээр дээрх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас бататгаагүй ч магадгүй нь энэ үнэн байх аваас цаашид ноцтой асуудал үүсэж болзошгүй юм.

Хэргийг эргэн сануулбал, Монгол Улсын хоёр дипломатч Чех-Германы хилийн ойролцоо хурдны зам дээр явж байхад нь замын цагдаа нар зогсоон шалгасан байна.Цагдаа машиныг нь шалгахыг хүсэхэд дипломатчид дипломат паспортоо үзүүлэн, нэгжлэг хийлгэхээс татгалзжээ. БНТУ-ын дипломат дугаартай, тэдний машинд нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий хар байсан талаар Германы хэвлэлд мэдээлсэн байдаг.

ZUV.M


URL:

Нэр: Зочин Огноо: 6 June 2019

П.Очирбатын дүү гавьяат хуульч, хурандаа Р.Оюунбадамын хүү С.Эрдэнэбаяр нь жолооч нь байжээ. Гавьяат хуульчийн хүүхэд ард иргэдээ хордуулах, хүүхэд залуучуудыг хар тамхинд донтуулах цаашлаад үхүүлэх замаар мөнгө олдог байсан гэхээр ой гутаж байна.

Сэтгэгдэл бичих