Хэнээрхлээс хийрхэл залгасан ерөнхийлөгчөөсөө ард түмэн ичих боллоо

- Хуулиа мэдэхгүй байж магад, хүнээ танихгүй нь тиймхэн юм даа -  Монголчууд сайхан зүүднээсээ нэг л өглөө сэрж, Ц.Элбэгдорж хэмээх нөхрийг Ерөнхийлөгч болгосондоо ахин нэг харамслаа. Сонголт гэгч хэчнээн их үнэтэй байдгийг ухаарч, өөрсдийнхөө нуруун дээр ирсэн их ачааг Ц.Элбэгдорж хэмээн санах нь хапаг болов. Түүнийг Ерөнхийлөгч болсон цагаас хойш буюу 2009 оноос хойш шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа, валютын гээд үнийн өсөлт удаа дараа явагдав. Ард түмэн нэгэнтээ сонгосон Ерөнхийлөгчөө дорвитойхон зүйл хийхийг харсаар 2012 онтой золгов. Шинэ онтой золгов уу, үгүй юу Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч, тэр даруй шатахуун түлш, валютын ханш тэнгэрт гараад суучихав. Улмаар өргөн хэрэглээний барааны үнэ ч өсчихөв. Ард түмний нуруун дээр ирсэн энэ их ачааг хөнгөлж өгөх ёстой төрийн түшээд чадах ядахаараа л зүтгэж, харин өнөөх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч маань ямар ч чимээ гаргасангүй, улам л ачаа болон суух аж.

Үүлэн дээр суучихсан үнийн өсөлттэй төрийн дээдэс зодолдож суухад Ерөнхийлөгч маань хувийн шоу хийсэн шиг сууж байв. 2009 оноос хойш Үйлдвэрчний эвлэл цалин тэтгэвэр нэмэгдүүлэх, инфляц буулгах талаар удаа дараа тэмцэл хииж өнөөдөртэй золгосон. Хамгийн сүүлд Төрийн ордныг гороолж байж гурван талт хэлэлцээрийн хэмжээнд очлоо. Энэ бүх тэмцлийг Засгийн газар удаа дараа зохицуулж ирэв. Энэ удаа ч Засгийн газар л тэмцлийг сааруулж, ард түмний нуруун дээр байгаа ачааг хөнгөлөх эрхэм үүрэг хүлээсэн. Энэ үеэр ард олон өнөөх л Ерөнхийлөгчөө харж суув.

Гэтэл Ц.Элбэгдорж энэ талаар юу ч дуугарсангүй Оюутолгой, Тавантолгой тийш ээлжит шоуныхаа аянд дөрөөлсөн юм. Өнөөх “бухын доодох харж үнэг турж үхэх”-ийн үлгэр болж байна. Угтаа бол бид сонгосон юм чинь Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатартай нийлж жагсдаггүй юм гэхэд бидэнтэй санал нэгдэнэ гэж бодсон байх. Ядаж л дэмжиж мэдэгдэл хийх байх гэж санасан. Саналын хуудсан дээр түүний нэрийг дугуйлж зогсохдоо ч энэ тухай л бодсон байж таарна. Гэсэн ч мань Ерөнхийлөгч ямар ч чимээ гаргасангүй, өөрийнхөө мөрийг хөөж одов. Ард түмэн их зүйл хүлээж байсан Ерөнхийлөгчийн маань гууль нь цухуйж эхэлсэн нь хамгийн харамсалтай.

Учир нь орон гарсан зургаан сайдын суудалд нэр дэвшүүлсэн нөхдийг хүлээн авч уулзахдаа ёстой нэг мулгуугаа харуулав. МАН-аас нэр дэвшсэн зургаан сайдыг ажлын арга туршлагагүй, нас залуу гэх мэтээр баахан дайрав. Тэр ч бүү хэл Төрийн албанд 16 жил ажиллахдаа, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайд, 2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Д.Дашдоржийг танихгүй мэдэн будилав. Ёстой л нэг зөнөсөн өвгөн шиг загнах мөчид Ерөнхийлөгчөөсөө ихийг хүлээж байсан ард түмний ой гутсан байх. Гутахаас ч яахав, мөр зэрэгцэн төрийн албанд өчнөөн жил зүтгэсэн нэг нөхрөө танихгүй будилж байхад юугаа хэлэх билээ. Энэ үеэр түүний хэлсэн үгийг ямар нэг хачиргүйгээр хүргэхэд “Дашдорж гэж нөхөр байна уу, сайдын албыг чөлөөт цагаараа хийдэг ажил юм биш шүү.

Тэгж ойлгож байгаа бол эндүүрэл. 2004-2008 онд Барилга хот байгуулалтын яамны дэд сайд байсан байх аа. Өөрийг чинь Барилга хот байгуулалтын дэд сайд гэж танихгүй ажлаа өгч байлаа, би тэр үед. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр, төмөр зам, авто зам, онгоц гээд маш олон зүйл нэмэгдсэн. Үнэхээр ажилламаар байгаа бол надтай хамт маргааш Оюутолгой, Тавантолгойн орд руу явах ёстой” хэмээн өөрийнхөө шоунд хамтрахыг гуйсан юм. Өөрийнх нь тэргүүлж байсан танхимд өөрийнх нь саналаар томилогдон хамтарч ажиллаж байсан сайд, УИХ-д хоёронтаа сонгогдоод байгаа нэг гишүүнээ танихгүй будилж байгаа хүн Төрийн жолоо атгалцаж байхад хэн ч гэсэн бухимдах биз ээ.

Түүний дараа бүр ч ихээр маанагтаж, Сангийн сайдад нэр дэвшээд байгаа Д.Хаянхярваа гишүүнд хандан “Таны нэр сайдад дэвшсэн үеэс Хонгор сумаас надад маш олон гомдол ирсэн. Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэж мэдээлсэн. Та Хонгор суманд заавал очих ёстой” хэмээн хадуурав. Түүний хэлснээр бол жилдээ 130 орчим хүн хорт хавдраар нас барсан байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн энэ мэдээллийг салбар хариуцсан сайд С.Ламбаа эрс няцааж, тэр бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн тоо. Бодит байдал тиим биш гэдгийг чуулганы хуралдаан дээр ил тод хэлсэн.

Хонгорчууд Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгнээс болж, амьжиргаагаа алдахад хүрээд байгаагаа зурагтаар уйлан ярьсан. Босоо тэнхлэгийн автозам дамжинаа. Өөрийг чинь Барилга хот байгуулалтын дэд сайд гэж танихгүй ажлаа өгч байлаа, би тэр үед. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр, төмөр зам, авто зам, онгоц гээд маш олон зүйл нэмэгдсэн. Үнэхээр ажилламаар байгаа бол надтай хамт маргааш Оюутолгой, Тавантолгойн орд руу явах ёстой” хэмээн өөрийнхөө шоунд хамтрахыг гуйсан юм. Өөрийнх нь тэргүүлж байсан танхимд өөрийнх нь саналаар томилогдон хамтарч ажиллаж байсан сайд, УИХ-д хоёронтаа сонгогдоод байгаа нэг гишүүнээ танихгүй будилж байгаа хүн Төрийн жолоо атгалцаж байхад хэн ч гэсэн бухимдах биз ээ.

Түүний дараа бүр ч ихээр маанагтаж, Сангийн сайдад нэр дэвшээд байгаа Д.Хаянхярваа гишүүнд хандан “Таны нэр сайдад дэвшсэн үеэс Хонгор сумаас надад маш олон гомдол ирсэн. Хонгор суманд долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар нас барж байна гэж мэдээлсэн. Та Хонгор суманд заавал очих ёстой” хэмээн хадуурав. Түүний хэлснээр бол жилдээ 130 орчим хүн хорт хавдраар нас барсан байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн энэ мэдээллийг салбар хариуцсан сайд С.Ламбаа эрс няцааж, тэр бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлсэн тоо. Бодит байдал тийм биш гэдгийг чуулганы хуралдаан дээр ил тод хэлсэн. Хонгорчууд Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгнээс болж, амьжиргаагаа алдахад хүрээд байгаагаа зурагтаар уйлан ярьсан. Босоо тэнхлэгийн автозам дамжин өнгөрдөг хонгорчууд замын явуулын гуанз ажиллуулж, тарьсан хүнсний ногоогоо улаанбаатарчуудад борлуулан амьдрал залгуулдаг нь үнэн.

Харин Ерөнхийлөгчийн энэ мэдэгдлээс хойш хонгорчуудын хоолонд оочерлож, хүнсний ногоог авах хүн үгүй болсон тухай иргэдийн гомдол газар авлаа. Энэ бол эмгэнэл. Дээш татах гэж чармайж байгаа ядуурлын хэмжээг ерөнхийлөгч хэдэн хувиар нэмж байгааг он цаг харуулах байх. Уг нь албан тушаалын хэнээрхлээс шууд “тэнэгрэл” залгасан Ерөнхийлөгчийн хувьд энд өөр зүйл ярих ёстой байлаа. Зөнөгтөөгүй бол шүү дээ. Улстөрд олон жил ажиллаж, Засгийн газрыг хоёронтаа
тэргүүлж байсан хүний хувьд тэдэнтэй зовлон жаргал ярих ёстой байлаа. Ерөнхийлөгчийн хувиар үүрэг өгч болох байсан. Гэтэл мань Ерөнхийлөгч маань шууд л улстөржиж, хааны дүрд тоглосон нь өөрөө ард түмний өмнө эвгүй байдалд орчихлоо.

Уг нь Сангийн сайдад нэр дэвшигчид Хонгор хэмээх зохиосон үлгэрээ ярьж суухын оронд гадаа талбайд тэмцэл болж байна, манай мөнгөний авдарт энэ мэтийг зохицуулах юм бий юу. Байхгүй бол хаанаас олох вэ, цаана чинь шатахуун түлш өсөөд бүх зүйл дээшээ яваад байна шүү гэж захих байсан. Засгийн газраа хурдхан бүрдүүлж энэ бүх асуудлыг яаралтай цэгцэл гэж үүрэгдэх байсан. Гацаанд орсон төрийн машиныг ажиллуулах байсан. Ерөнхийлөгчийн намба гэж үүнийг хэлэх байх. Гэтэл харин Хонгорт долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар үхэж байна хэмээн үлгэр ярьж суух ч гэж дээ. Өөрсдөө сонгочихоод дараа нь хавдартай, үхэлтэй зовлонтойгоороо дуудуулж суугаа нь бидний буруу байх. Өөрийг нь сонгосон ард түмнийхээ амин зуулгынх нь гуанзны үүдийг барьж, хүнсний ногооны тариалалтад цэг хатгаж байгаа хүнийг юу гэх вэ.

Дээр нь ард түмэн Ерөнхийлөгчийнхөө хууль мэддэггүйг харлаа. Учир нь Ерөнхий сайдынхаа санал болгон, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хүлээн зөвшөөрчихсөн зургаан сайдын заримыг нь хууль зөрчин зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Ц.Элбэгдорж АН-ын угшилтай байж болно, хамгийн гол нь түүнийг AH Ерөнхийлөгч болгоогүй, ард түмэн сонгож, Ерөнхийлөгч болгосон гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг санаж байгаа бол Засгийн газар хууль ёсны дагуу сайд нараа томилоход Ц.Элбэгдоржийн хошуу хэрэггүй. Яагаад гэхээр сонгуулийн үр дүнгээр олонхи болсон улстөрийн нам Засгийн эрх барьж, Засгийн газраа бүрдүүлж явах учиртай. Тэгж яривал Ерөнхийлөгч яам агентлагаар айлчлаад, хошуу дүрээд байх ёс ч байхгүй. Үнэнийг хэлэхэд ард түмэн түүнд итгэж сонгосон, сонгохдоо амьжиргаагаа таслуулчих юм чинээ санаагүй байх. Хуулиа мэдэхгүй байж магадгүй, хамгийн гол нь хүнээ таньдаг баймаарсан даа.

С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих