Huawei Оросын компанитай хамтарна
Оросын үүрэн холбооны томоохон оператор болох МТС болон Хятадын теле харилцааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хуавэй компани Орост 2019-2020 онуудад тав дахь үеийн холбооны сүлжээ 5 G технологи хөгжүүлэхээр хэлэлцээр байгуулжээ.
Хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Кремлийн ордонд Засгийн газар хоорондын түвшинд болсон бөгөөд энэ ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нар байлцжээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, хэлэлцээрийн хүрээнд МТС-ийн өнөөгийн дэд бүтэц дээр 5 G технологийг нэвтрүүлэх, шийдвэрлэх, LTE арилжааны сүлжээг 5G- ready түвшин хүртэл хөгжүүлэх зэрэг олон талт ажиллагааг тусгасан байна.
URL: