2019 он гарснаас хойш ДОХ/ХДХВ-ийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ

15596406215cf63a2d484a82019 оны байдлаар 15-19 насны 12 хүүхэд ХДХВ, ДОХ-ын халдвар авсан тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж, олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн. Үүнтэй холбогдуулан бид ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны тархвар судлаач их эмч Д.Байгалмаатай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ДОХ/ХДХВ-ийн халдвар авсан хүн хэд байна вэ? 

-1992 онд анхны тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 2019 оны зургаадугаар сарын 5-ны байдлаар 272 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Үүний 20 хувийг нь эмэгтэйчүүд, 80 хувийг нь

2019 он гарснаас хойш ДОХ/ХДХВ-ийн дөрвөн шинэ тохиолдол бүртгэгджээ

эрэгтэйчүүд эзэлж байна. Нийт эрэгтэйчүүдийн 79 хувийг бэлгийн цөөнх буюу эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүд эзэлж байгаа бол эмэгтэйчүүдийн дийлэнх нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд болон олон хавьтагчтай эмэгтэйчүүд эзэлдэг.

-Бүртгэгдсэн тохиолдлууд ихэвчлэн ямар замаар дамжиж халдварласан байна вэ. Насны ангиллын хувьд хэдээс хэдэн насныхан зонхилж байна вэ?

 -Тандалт судалгааны явцад эдгээр тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжиж халдварласан нь тогтоогдсон. Харин насны ангиллын тухайд 15-19 насныхан 5.5 хувь буюу 15 хүн, 20-24 насанд 14 хувь буюу 38 хүн, 25-29 насанд 18.5 буюу 50 хүн, 30-34 насанд 21 хувь буюу 57 хүн, 35-39 насанд 17.4 хувь буюу 47 хүн, 40-44 насанд 13.7 хувь буюу 37 хүн, 45-аас дээш насанд 9.2 хувьтай  буюу 25 хүн байна. Үүнээс харвал, бэлгийн идэвхтэй нас буюу 20-39 насныхны дунд нийт тохиолдлын 78 хувь нь бүртгэгдэж байна.

- ХДХВ/ДОХ-ын халдвартай эхээс урагт халдварласан тохиолдол бий юу?

-ХДХВ, ДОХ-ын халдвартай 17 ээжээс 25 хүүхэд төрсөн. Үүний найм нь давтан төрөлт.

ДОХ-той 17 эхээс 25 эрүүл хүүхэд төрсөн

Бид эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ авч, хяналтад оруулдаг учраас өнөөдрийн байдлаар эхээс хүүхдэд халдсан тохиолдол байхгүй.

-Урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын шинжилгээ өгье гэвэл хаана хандах вэ?

-Манай төв болон орон нутагт 21 аймаг, нийслэлийн ес нь дүүрэгт ДОХ-ын сайн дурын шинжилгээ, мэдээлэл зөвлөгөөний кабинет гэж бий. Иргэд энэ төвүүдэд хандаж зөвлөгөө мэдээлэл нээлттэй авах боломжтой байгаа.

-ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол бүгд бэлгийн замаар дамжсан байдаг учраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Залуус нэг хавьтагчтай байх, бие биедээ үнэнч байх, тохиолдлыг бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвчийг тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Энэ бүхнийг амьдралдаа дадал болгох хэрэгтэй. Ингэж чадвал та, би, бид өөрсдийгөө хамгаалж чадна.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих