“Рио Тинто” стратегийн түнш үү? эсвэл санхүүжүүлэх хувьцаа нэрээр хөрөнгө эзэмших эрхийн луйварчин уу ?

712-1559780533massive-oyu-tolgoi-mine-double-gold-production-2018Монгол улс төрийн өмч дагнасан, төлөвлөгөөт, социалист эдийн засгаас татгалзаж, хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засагт шилжихээ зарлаад даруй 28 жил өнгөрч байна. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс нь хөрөнгийн зах зээл. Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн пассив хэсэгт өглөг хөрөнгө, хувьцаа эзэмшигчдын хөрөнгөөс бүрддэг.

Хувьцаа нь хөрөнгийн бирж дээр чөлөөтэй хөвж зах зээлийн үнээр чөлөөтэй арилжаалагдаж тухайн компаний зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж байдаг.  Зах зээлд хувьцааг гаргахдаа тухайн төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, үл хөдлөх хөрөнгө буюу нөөц нь баталгаажсан эрдэс баялгийн ордыг барьцаалж гаргадаг.
Тэдгээрийн нэг нь, Монголын эрдэс баялгаар баталгаажсан хувьцаа гаргаж ,арилжаалан олсон хөрөнгө оруулалтаа Монголын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд хувь нийлүүлэгчдийн өндөр хүүтэй зээл болгож, санхүүгийн луйвар  хийж байгаа компани бол Оюутолгойн зэс алт, Овоот толгойн нүүрсний баялгаар барьцаалсан хувьцааг Торонто, Нью-Йорк, Австралийн  хөрөнгийн биржүүд дээр арилжаалж ТЭРБУМТАН болтлоо хөрөнгөжсөн, Оюутолгой төслөөр овоглосон  Айвенхоумайнз корпорацийн  захирал, хорт Боб хочтой  Фридланд юм.
Энэ хүний компаниа байгуулж, тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн түүх  Монголын эрдэс баялагтай салшгүй холбоотой юм.
Энэ Канад, Гонконгийн харьяат ноён  анхны компаниа  1994 оны 1 сарын 25 өдөр Бритиш колумбын компаний хуулийн дагуу  10000 ширхэг хувьцаатай, Энэтхэг-Хятадын Алтанталбай нэртэй бүртгүүлсэн байдаг. 1997 онд компанийхаа  хувьцаат хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор, Юконы бизнесийн корпорацийн хуулийн дагуу компаниа бүртгүүлж, корпорацийн нэрийг Айвенхоумайнз гэж нэрлэн, хязгааргүй тооны энгийн, хязгааргүй тооны давуу эрхийн нэрлэсэн үнэгүй хувьцаа гаргах эрхтэй болсон байна.
 Ноён Фридландын  Оюутолгой ордын лицензийг  эзэмшсэн  түүх  бас  их сонин.  1994  онд Америкийн  Магма коппер  компани  Монголын  60 гаруй  зэсийн илрэлтэй  цэгүүдэд хайгуулын  тандалт судалгаа  хийж  Өмнийн говийн  Оюутолгойн районд  зэсийн нарийвчилсан хайгуул хийхээр  төлөвлөж байжээ.  Энэ  талбайгаа  Магма коппер  компани 1996  онд  Австралийн зэсийн магнат Б ЭЙЧ ПИ компанид худалдсан байна. Б ЭЙЧ ПИ компани 1996 оны 9 сараас  эхлэн  1999  оны дуустал  Оюутолгойн  районд  1350  квадрат  км  талбайд эрэл хайгуул, тандалт  судалгаа, гүний өрөмдлөгийн  ажил явуулсан байна.  2000  онд  Фридланд  Африкаас хөөгдөж  Монголд  ирээд  Б ЭЙЧ ПИ  компанийхантай  уулзаж  тэдний  энэ  Оюутолгойн  талбайд  хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх, олсон  баялгийг хамтран хувааж  эзэмших хэлэлцээр хийж  Монголд  хайгуулын ажил хийх  эрх олж  авсан  байна.
Чухамхүү энэ цаг мөчөөс л ноён Фридланд  Айвенхоумайнз \АМ\ корпорацийн охин компани болох Айвенхоумайнз Монголиа  инк  компаниа \АММИ\ Монголд байгуулж энэ компаниар дамжуулан Монголд хайгуулын лиценз худалдан авах, хайгуулын ажил гүйцэтгэж Монголын эрдэс баялагт эзэмшил тогтоох бизнесээ цэцэглүүлж эхэлсэн байна.
2002 оны 1 сард Оюутолгойн лицензийг 42 сая ам доллараар  ВНР компаниас  худалдан авч, 2 хувийн роялтийг эргэн төлөх нөхцөлтэйгээр  100%  Айвенхоу майнз компаний эзэмшилд шилжүүлж авсан. 2001-2002 онд нэмж  50000  квадрат  км хайгуулын лиценз эзэмших эрх олж авч хайгуулын ажилд 72,8 сая ам доллар зарцуулсан байна.  2002 оны 5 сарын 8 өдөр  Оюутолгойн хайгуулын ажлын үр дүнд  0.52 г\т алт, 0.41%  зэс агуулсан  588 сая тн хүдэрт  10 сая унци алт, 5,3 сая  тонн зэсийн нөөц тогтоосон тухайгаа  Торонтогийн ХБ-ийн  хувьцаа эзэмшигчидэд анх удаа нээлттэй зарлажээ.
2004 оны 11 сард  Энтрии гоулд  компаний эзэмшлийн 40000 га талбайд хайгуул хийж илэрсэн нөөцийн 80 хувийг Айвэнхоумайнз, 20 хувийг Энтрее гоулд компани эзэмшихээр тохиролцож ашиг хуваах гэрээ байгуулсан ба энэ гэрээгээр Айвэнхоумайнз компани 8 жилд 35 сая долларын өртөг бүхий хайгуулын ажил хийх үүрэг хүлээж, Энтрее гоулд компаний Торонтогийн ХБ дээрх 4.6 сая хувьцааг 4.6 сая канад доллараар худалдаж авчээ. 2004 онд АММИ компани Монголд 11.8 сая га талбайд хайгуулын лиценз эзэмшидэг болсон байна.
2004 оны 10 дугаар сард Рио Тинто  Оюутолгой төслийн талбайтай хил залгаа хайгуулын лицензи эзэмшидэг Энтригорлд компанитай  гэрээ хийж, гэрээний нөхцлөөр энэ компаний  хувьцааны 11%-ийг худалдан авч Оюутолгой төсөлд орох үүд хаалгаа нээжээ.
АМ корпораци 2006 оны 10-р сарын 18  Рио Тинто  компанитай  хувьцаа худалдан авах  тухай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, энэхүү гэрээний нөхцөлөөр эхний ээлжинд Айвенхоумайнз компаний 9,95% хувьцааг 303 сая ам доллараар худалдан авах, хоер дахь шатны 9,95% хувьцааг 388 сая ам доллараар АМ компаний   Монгол Улсын Засгийн Газартай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан тэр мөчид худалдан авах, АМ компаний нийт хувьцааны  33,35%-42,2%-ийг  Рио Тинто худалдан авах баталгаа болон хувьцаа худалдан авах дээд хязгаарыг 46,65%  хүртэл  тохиролцож, Оюутолгой төслийн санхүүжилтийн 90%-ийг АМ компаний хоёрдох траншийн  98,1 сая  нэмэгдэл хувьцааг худалдан авах замаар, Рио Тинто санхүүжүүлэхээр гэрээний нөхцөлд  заасан байна.
Рио Тинто компаний стратегийн түншлэлийн гэрээгээр  хувьцаа байршуулах, худалдан авах баталгааны  болон бусад  нөхцөлүүд 
АМ корпораци 2007 оны 10 сард  Рио Тинто компаниас  Оюутолгой төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэх  зорилгоор  АМ компаний  45.8 сая энгийн хувьцаанд хөрвөх  350 сая ам. долларын зээлийг  3 жилийн хугацаатай, жилийн либор  дээр 3.3% нэмэгдүүлсэн хүүтэйгээр  авсан ба Рио Тинто компани 2007 онд 150 сая,  2008 онд 200 сая долларын санхүүжилт хийж, 108,0 сая ам долларын  хүүнд  108 сая ширхэг хувьцаа илүү эзэмших эрхтэй болсон байна.
2012 оны 1 сарын 24-нд  Рио Тинто компани АМ компаний  нийт хувьцааны  эзэмших хувийг 49 %-иас 51% болгож, Оюутолгой төслийг давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй болж, 2012 оны 6 сард  АМ компаний нэрийг  Туркойз Хилл /ТХ/ болгон  энэ компаний удирдлагын менежментийн  багт  өөрчлөлт оруулсан ба ТХ  компаний балансаас  Овоот толгойн нүүрсний актив болон бусад АМ компанид хамаарах  активуудыг  тусгаарлаж ТХ компанид зөвхөн Оюутолгой төслийн активууд  хамаарах  болсон байна.
2014 оны 12 сарын 31-ны байдлаар  Оюутолгой ХХК-д  охин компаниудаас  олгосон зээл , хүүгийн хамт 7,8  тэрбум ам доллар буюу  тооцсон хүүгийн төлбөр 1,5 тэрбум ам доллар, эдгээр зээлийн хүү  нь либор дээр нэмэх 6,5%  буюу 2014 онд Оюутолгой ХХК дээрх зээл, хүүгийн үлдэгдлээс 477 сая ам доллар  төлсөн бөгөөд 155,7 сая ам доллар  нь хүүгийн төлбөр төлөгдсөн байна.
Оюутолгойн ил уурхай 2012 онд ашиглалтанд ороод  2012-2017 онд 5119,4  мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, баяжмал дахь металлаар тооцоход 696 мянган тонн зэс, 57,85 тонн алт, 119,1 тонн мөнгө экспортлон борлуулсан бүтээгдэхүүний орлого нь 5324,2 сая ам доллар байна. Өнөөдрийн байдлаар Оюутолгой ХХК-ний 2014 оны санхүүгийн  балансаар Толгой компанидаа 6800,0 сая ам долларын өртэй, үүний 1500,0 сая ам доллар нь зөвхөн хүүгийн өр буюу жилд 500 сая ам долларын хүүгийн өр тооцогдож, төслийн  ашиг хувиарлах хугацаа 2038 он хүртэл хойшилсон байна
Энэ төслийн хөрөнгө оруулалтыг хөөсрүүлээд байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулалтын  гэрээнд заасан  өндөр хүүтэй санхүүжүүлэх хувьцаа  юм. ХОГ-ний  үндэслэх хэсэгт  Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинтогийн хооронд 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хувьцаа борлуулах тухай гэрээ /өөрчлөлтийн хамтаар/-г тус тус иш үндэс болгов гэж заагаад Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед /цаашид “Рио Тинто” гэх/  АМЛ компаний 19%-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд  стратегийн түгшлэлийн гэрээ байгуулсан гэжээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дүгээр хэсэгт Оюутолгой төсөлд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалтанд шаардагдах  хэмжээний  санхүүжүүлэх хувьцааг Оюутолгой компаниас гарган  энэхүү хувьцааг Айвенхоу, түүний томилсон Рио Тинто групп, эсхүл Айвенхоугийн салбар компианууд тэрүүн ээлжид эзэмшин, улмаар санхүүжүүлэх хувьцаа нь давуу эрхийн хувьцаанд хөрвөж, улирал тутамд ноогдол ашиг төлөх, төлөөгүй тохиололд хуримтлуулж тооцох, ноогдол ашгийг тооцохдоо АНУ-ын инфляцийн түвшингээр өсгөж тооцох, давуу эрхийн хувьцааг шаардаж гаргах эрх эдлэх, санхүүжүүлэх хувьцаанд 9,9% дээр АНУ-ын ХҮИ-ээр нэмэгдүүлсэн хүүг тооцож байхаар гэрээнд тусгасан байна. Туркойз Хилл компани  2009 оноос 2013 он дуустал 580669,1 мянган ширхэг энгийн хувьцаа зах зээлд гаргасан бөгөөд уг хувьцааны 274672,0 мянган ширхэг буюу 47,3 хувь нь илүүдэл буюу зах зээлд хөвөгч \борлогдохгүй\  хяналтгүй хувьцаа бөгөөд уг  хувьцаат хөрөнгийн алдагдыг,  МУ-ын ЗГ-ын 34 %-ийн хувьцаанд хамаатуулж байгаа нь санхүүгийн  бохир луйварын  ажиллагаа гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Оюутолгойн ХОГ-гээр Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн бүх эрсдлийг Үндсэн хуульд заасан төрийн өмч  болох ашигт малтмалын нөөцөөр барьцаалан, үйлдвэрлэл ашиглалтанд ороод алдагдал нөхөх 8 жилийн хугацаанд 15,608 тэрбум ам. долларын өрийг Айвенхоу болон түүний хамааралтай этгээдэд эргүүлэн төлөхөөр байгаа нь Оюутолгой төсөлд оруулсан анхы хөрөнгө оруулалтыг 3 дахин эргүүлэн төлөхөөр байна.
Тийм учраас Рио Тинто стратегийн түнш бус санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор  хөрөнгийн эрхийн  луйврын үйл ажиллагаа явуулж, Монголын ард түмний  өмчийг цөлмөн дээрэмдэж байна гэж дүгнэхэд болно.
Уул уурхайн инженер  Т.Волдмир
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих