Харилцагчиддаа халгаатай “Хаан банк”
Бид бараг цаг тутамд л “Хаан банк түмэнд итгэлтэй, таны итгэлт анд” гэх сүржин үгтэй сурталчилгаа үздэг. Мянган худал нэг үнэн гэгчээр иргэд энэхүү “гоё” үгэнд итгэсээр “Хаан банк”-ыг монголын хамгийн том банкуудын нэг болгочихсон.
Олны танил болчихсон, гавьяа шагнал авчихсан хүмүүс “нэр хүндийг олж авах амархан, харин түүнийг дааж явна гэдэг бэрх” гэдэг. Үнэндээ ч тийм. Алдар нэрийг хоромхон зуур авч болдог бол тэрийг дааж явна гэдэг насан туршийн зүйл болдог. Харин “Хаан банк”-ыханд яагаад төр түмнийг итгэл, сэтгэл даагаад явах чадвар харагдахгүй байна вэ?
Орчин үед хамгийн найдвартай гэгддэг банк бол Интернэт банк. Монголчууд интернэт банкны хэрэглэгч болоод тийм ч олон жил болоогүй ч гар утастай хүн бүрт хэрэглэж болдог болохоор цаг заваа хэмнэх үүднээс сүүлийн үед ихээхэн хэрэглэх болсон. Гэвч энэ интернэт банкаараа “Хаан”-ныхан хэрэглэгчийн мэдээлэл нууц байх ёстой гэсэн хуулийг зөрчсөөр байна. Саяхан нэгэн танил маань нэлээд сонин яриа дэлгэв. Тэрбээр “Хаан” банкны интернэт хэрэглэгчдийн нэг. Нэг удаа интернэтээр банкныхаа үйлчилгээг авчихаад сууж байтал утсанд нь нэлээд олон мессеж иржээ.
Хэрэглэгчийн нэр, нууц дугаар данс гээд нэлээд олон хүний мэдээлэл ирсэн аж. Гайхсан мань хүн “Хаан банк”-ны лавлах руу нь залгаад ийм мессэж, ирлээ гэтэл банкны ажилтан нь “Та хаачих, би эндээс хаачихъя” гэсэн гэнэ. Хамгийн гол нь ямар хүн, хэн гэдгийг нь асуулгүйгээр шууд та хаачих, би эндээс хаачихъя гэсэн нь унууцлыг нь хүргэжээ.
Тийм олон хүний чухал мэдээллийг мессэжээр илгээчихээд зүгээр л та хаачих, би бас хаачихъя гээд юу ч болоогүй юм шиг ярьж л байдаг. Хэрвээ тус мэдээллийг нь буруугаар ашиглах санаатай хүн байвал яах вэ? Олон хүн хохирвол яах вэ? Энд хэн хариуцлага хүлээх вэ? “Өө тэгсэн байна ш дээ, та дансаа хаачих, би эндээс хаачихъя” гэх юм байна л даа. Уг нь манайд хамгийн их хөгжсөн салбарын нэг банк. Сүүлийн үеийн үйлчилгээнүүд манайд бүгд бий. Харин энэ мэтчилэн интернэтээ “ашиглаад” хэрэглэгчидээ “алаад” байвал юун түмний итгэл, сэтгэл вэ.
Бас нэгэн мэдээлэл байна. Мөн л саяхан нэгэн хэрэглэгч АТМ-ээс мөнгө авчээ. Мэдээж тэр картаа аваад гарсан. Гэтэл мөнгө авсаны дараах нь данснаас 80 мянган төгрөг алга болсон байна. Энэ юу өгүүлж байна вэ? Хэн тэр 80 мянган төгрөгийг нь авсан бэ? “Хаан” банкны ажиллагсад бидний данснаас хэдэн төгрөг гарч байна, хэдэн төгрөг орж байгааг нь бараг хараад сууж байдагийн биш үү. Тэгээд мөнгө хэрэгтэй бол “Өө энэ хүнээс авчихъя, мэдэхгүй биз” гээд авчихдаг. Хамгийн харамсалтай нь мань хүн данснаасаа хэдэн төгрөг авсан, бас хэдэн төгрөг үлдсэнээ мэдчихдэг хүн байж.
Ямартай ч энэ хэрэг одоо хууль хяналтын шатандаа явж байгаа юм байх. Хэдийгээр бага мөнгө ч гэсэн энэ мэт аргаар хэрэглэгчидээсээ мөнгө “саагаад” байвал ямар юмных нь банк байхав, луйварчид болно биз дээ. Надад сонгогдсон нь энэ хоёр болохоос биш энэ мэт үйлдлүүд нэлээд олон байгаа, түүний хохирогчид нь түүнээс олон байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монголын толгой банк нь ийм явдал гаргаж байхад бусад банкнуудаа нь ямар байх вэ. Энэ мэт банк нэртэй луйварын байгууллагуудад итгэх ч арга алга…
chuhal.mn
URL: