Б.ГАНГААМАА, Ч.АРИУНЗУЛЫН ХАМТ ХОЙД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа, Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн Денали /6144/ уулын оргилд тавдугаар сарын 29-нд амжилттай гарсан байна.
Энэ удаад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нь онцлог байв. “Хайрхан аялагч” клубийг үүсгэн байгуулагчийн нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна, 2014 онд Европ тивийн ноён оргил, Кавказийн нурууны Эльбрусийн 5642 м өндөртэй баруун болон 5621 м зүүн оргилд клубийнхээ гишүүдийн хамт гарч байжээ.
Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Климинжаро /5895 м /, 2015 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2018 онд дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог 5364 метр руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийсэн туршлагатай уулчин юм.
Уулчин Ч.Ариунзул энэ удаа дэлхийн бүх тивийн ноён оргилд эх орныхоо далбааг мандуулсан гавьяат тамирчин Б.Гангаамаагийн хамт Хойд Америк тивийн ноён оргил Денали /6144/-д ийнхүү амжилттай авирсан байна.
INET.MN
URL: