Өрсөлдөх чадвар сул байгаа нь зээлжих зэрэглэлд сөрөг нөлөөтэй

6-4-4Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс ээлжит тайлангаа танилцууллаа. Тайланг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дөрвөн үзүүлэлтээр ижил эдийн засагтай, мэдээллийн олдоц төстэй 62 оронтой харьцуулжээ. Манай улс эдийн засгийн тамир тэнхээгээр 58 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин өнгөрсөн онд 48 дугаарт эрэмбэлэгдснээс арван орноор  ухарчээ. Бизнесийн ашигт ажиллагаараа 59, засаглалаар 61 дүгээрт эрэмбэлэгдсэн бол дэд бүтцийн үнэлгээгээр 62-д эрэмбэлэгдсэн аж. Өрсөлдөх чадварын оноогоор Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улс тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл, улс сүүлийн байруудад оржээ. Харин манай хоёр хөрш БНХАУ 14, ОХУ 45 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлттэй байна. Хөрш орнуудын өрсөлдөх чадвар өсөлттэй байхад Монгол Улсын хувьд дагаад өсөх боломж байгааг 332 үзүүлэлт, 235 шалгуурт дүгнэлт хийх хэрэгтэйг тус байгууллага зөвлөж байна. Харин манайх хэрэглээнийн үнийн индексээр  амьжиргааны өртөг бага, орон сууц, оффисын түрээс бусад улсуудтай харьцуулахад бага байна.

Судалгаагаар Зүүн хойд Азийн улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлэх динамик үзүүлэлт ажиглагдаж байгааг онцолж байна. Авъяас чадвар, технологийн дэд бүтэц, боловсролын төвшин сайн байгаатай холбоотой гэж дүгнэжээ. Энэ салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү оруулах нь ирээдүйд өрсөлдөх чадвар сайн байхыг таамаглаж байна. Түүнчлэн бизнесийн таатай орчин, цагаачлалын орчин эерэг байгаа нь өрсөлдөх чадварт нөлөөлжээ. Харин эсрэгээр АНУ, болон баруун Европын орнуудын өрсөлдөх чадвар сайн байгаа хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, нефтийн үнийн өсөлт зэргээс  хамаарч өрсөлдөх чадварыг бага зэргээр удаашруулхад хүргэсэн байна. Арабын нэгдсэн улс өрсөлдөх чавдараар өнгөрсөн онд 14 дүгээрт байсан бол энэ онд VII-т эрэмбэлэгдэж ахисан нь хамгийн сайн үзүүлэлт болсонг судлаачид онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих