Нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй
“Нийслэл таймс” сонин Нийтийн тээврийн газрын удирдлагуудтай редакцийн уулзалт зохион байгууллаа. “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д болсон уг уулзалтад нийтийн тээврийн салбарынхан сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Шатахууны үнэ нэмэгдсэн нь Нийтийн тээврийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн талаарх асуултад Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг “Шатахууны үнэ нэмэгдэж байхад нийтийн тээврийн компаниуд үйлчилгээний хөлсөө нэмээгүй.
Нэмэх шаардлага бол байгаа” гэсэн юм. Мөн 3200 гаруй байсан микроавтобус 960 болтлоо буурсан талаар ч мэдээлсэн юм. Цаашдаа микроавтобусыг явуулахгүй бодлого барьж байгаа бөгөөд түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж мэдээлсэн юм. Засгийн газраас нийтийн тээврийн компаниудад нөхөн олговор олгодог байдлыг зогсоож зах зээлийн зарчмаар хөлсөө төлдөг үйлчилгээг сонгох ёстойг энэ үеэр ярьсан байна.
URL: