Нефтийн үнэ 62 доллароос доошиллоо
Лондонгийн ICE биржид болсон арилжааны явцад энэ оны 8 дугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 5,17 хувиар буурч, нэг баррель нь 61,95 доллар болсон байна.
Энэ ангиллын нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны 2 дугаар сарын 12-нд 62 доллароос доош хэмжээнд хүртэл буурч байсан юм.
Үүний сацуу, энэ оны 7 дугаар сард нийлүүлэх WTI маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 5,44 хувиар буурч, нэг баррель нь 53,5 доллар болжээ.
Нефтийн үнийн бууралтаас хамааран Оросын рублийн доллар болон евротой харьцах ханш буурсан байна. Долларын ханш 3 копейкоор нэмэгдэж, 65,38 рубль болсон бол еврогийн ханш 7 копейкоор өсч 73,01 рубльд хүрчээ.
imedee.mn
URL: